|

Францад Монгол легионер амиа алджээ

 Францын армид алба хаадаг гадаадын хоёр легион цэрэг өнгөрсөн баасан гарагт амиа алджээ. Тэдний нэг нь Өмнөд Африкийн, 20 гаруй настай цэрэг байсан бол нөгөө нь Монгол Улсын иргэн 28 настай Б гэгч байжээ.  Тэд Марна голын орчимд хоёр хүний завиар сургуулилт хийж байгаад орон нутгийн цагаар 11 цагийн үед сураггүй болсон байна. Тухайн үед Марна голын орчимд Гадаад легион нарын явган цэргийн хоёрдугаар хорооны 20 хүний бүрэлдэхүүнтэй баг...

Умард Солонгост цохилт өгөх ажиллагааг загварчлан дууриалгаж явуулжээ

 АНУ цэргийн хүчээ байрлуулж дууссанаар Умард Солонгосын цэргийн объектуудад хэзээ мөдгүй цохилт өгөхөд бэлэн болжээ. Тухайлбал, хэдэн зуун "Томагавк” пуужинг тодорхой байнууд руу чиглүүлэн харвахад бэлэн болсон тухай Японы Nikkei сонинд бичсэн байна.

Одоо Солонгосын хойгт байрлаж байгаа нисэх онгоц тээгч Carl Vinson хөлөг...

Хар төмөрлөг, нүүрсний хэт үйлдвэрлэлийг сааруулах ажил урагштай байна

 18-нд, Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны хэвлэлийн төлөөлөгч Мэн Вэй: Одоогийн байдлаар, бүх Хятадын хар төмөрлөгийн хэт үйлдвэрлэлийн хэмжээг 31.7 сая тонноор багасгаж, жилийн үүргийн 63.4 хувь, нүүрсний хэт үйлдвэрлэлийн хэмжээг 68.97 сая тонноор багасгаж, жилийн үүргийн 46 хувийг биелүүлсэн гэжээ. Мэн Вэй: Хар төмөрлөг, нүүрсний хэт үйлдвэрлэлийг сааруулах ажил урагшлахын хэрээр 4 төрлийн үр дүн гарч эхэллээ. Тухайлбал, нэгд,...

NASA : Ангараг гариг дээр “харь гаригийн зэвсэгт дайчин” байна

 Америкийн сансар судлалын NASA агентлагийн эрдэмтэд улаан нүдэн Ангараг гариг дээр зэвсэглэсэн "харь гаригийн хүн”-ий зураг авснаа дэлгэжээ. Зураг дээрх "дайчин” Ангараг дээр явагч Curiosity  аппарат руу дайрах гэж байгаа юм шиг харагдаж байна. "Ангараг гариг дээр үнэхээр янз бүрийн байгууламжийн үлдэгдэл, элдэв дүрс байдгийг санах хэрэгтэй. Тэнд бүр Дэлхий дээр байдаг шиг байгууламжууд байна. Тэгэхээр тэнд ямар нэгэн амьдрал байж...

Хятадын Тэнгисийн цэргийн хүч чадал доройтож байгаа юу

 Япончууд Хятадын Тэнгисийн цэргийн хүч чадал доройтож байгаа бөгөөд зэвсэг, техникийн хувьд хоцрогдсон гэх мэдээллийг түгээсний эсрэг хятадууд дургүйцлээ илэрхийлжээ.  Хятадын   Гадаад харилцааны сайд "Манай улсын цэрэг армийн зэвсэг бусад орнуудынхыг бодвол орчин үеийн, дэвшилттэй, энэ нь ч манай улсын аюулгүй байдлыг баталгаажуулж байгаа. Япончуудыг өнгөрснөөсөө суралцана гэж найдаж байна, бидний хувьд зэргэлдээ улсуудтай...

УМАРД СОЛОНГОС ПУУЖИН ХАРВАЛАА

    СӨҮЛ. /Yonhap/. Умард Солонгос орон нутгийн цагаар өнөөдөр үүрийн 5:30 цагийн үед үл мэдэгдэх төрлийн пуужинг Пёнган аймгаасаа харвалаа гэж Өмнөд Солонгосын арми мэдээллээ. Баллистик төрлийн байж болзошгүй уг пуужинг харваснаас хойш 30 минут орчмын дараа 700 километр зайнд Японы тэнгист унажээ. Энэ нь Японы усан хилийн гадна болохыг тус улсын засгийн газраас мэдээлсэн байна. Үүнээс өмнө Умард Солонгосын...

Байшингаа нураалгахгүйн тулд ерөнхийлөгчийн ”хамгаалалт” авчээ

 Казахстаны нийслэл Астана хотын нэгэн оршин суугч газарт орсон хуучин байшингаа нураалгахгүйн тулд гаднах ханыг нь ерөнхийлөгчийнхөө хөрөг зургаар "гоёсон" байна. Өндөр настан Несипкуль Уябаева байшингаа аварч үлдэхийн тулд улсынхаа ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын гэрэл зургийг өнгөт хэвлэгчээр 91 ширхэгийг хэвлэж сууцныхаа гадна хананд наажээ.  "Яагаад хөрөг зургаар ханаа чимэглэсэн юм бэ гэж үү? Бурхнаас айдаггүй эрх...

Өмнөд Солонгосын 12 дахь Ерөнхийлөгчөөр Мүн Жэ Ин сонгогдлоо

СӨҮЛ. /Yonhap/. Өчигдөр буюу мягмар гарагт болсон Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуульд либерал Ардчилсан намаас нэр дэвшигч Мүн Жэ Ин ялан ирэх таван жилд тус улсыг удирдахаар боллоо. Тус улсын СЕХ өнөөдөр хуралдан сонгуулийн дүнг албан ёсоор зарласны дараа тэрбээр шууд ажилдаа орно. Нийт саналын хуудасны 80 хувийг тоолсны дараах байдлаар, өдгөө 64 настай Мүн Жэ Инд сонгогчдын 41.1 хувь буюу 13.4 сая сонгогч саналаа өгчээ. Харин консерватив...

Венесуэльд олон нийтийн эсэргүүцэл намжаагүй байна

 Өмнөд Америкийн Венесуэль улсад Засгийн газрын эсрэг олон нийтийн эсэргүүцлийн давалгаа намжаагүй байна. Ерөнхийлөгчөө албан тушаалаасаа огцрохыг шаардаж, төр засгийн бодлогын эсрэг хийж байгаа ард түмний жагсаал цуглаан сүүлийн нэг сарын хугацаанд тасралтгүй боллоо. Эсэргүүцлийн жагсаалын үеэр амь үрэгдсэн хүний тоо 38 болж өссөн, гэмтэж шархадсан хүний тоо 750-д хүрчээ. Өчигдөр л гэхэд нийслэл Каракас хотын төв рүү жагсагчид орохыг...

Э.Макрон Францын ерөнхийлөгчөөр сонгогдлоо

 Францын ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатны санал хураалт өчигдөр өндөрлөлөө.  Өчигдөрийн санал хураалтаар  Э.Макрон 66,06 хувийн санал авсан бол Марин Ле Пен 33,94 хувийн санал авчээ. Ингэснээр Францын түүхэн дэх хамгийн залуу ерөнхийлөгчөөр 39 настай Э.Макрон сонгогдож байна.  Сонирхуулахад Тэрээр 17 настай ахлах ангийн сурагч байхдаа 25 насны зөрүүтэй, нөхөртэй, 3 хүүхэдтэй багшдаа гэрлэх санал тавьж 30...