|

СЕХ-НЫ ХУРАЛДААНТАЙ ХОЛБОГДУУЛАН МАХН-ЫНХАН ЭСЭРГҮҮЦЭЛ ИЛЭРХИЙЛЭВ

    Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн ирүүлсэн баримт бичгийг шүүн хуралдаж байгаатай холбогдуулан МАХН-ын гишүүд дэмжигчид Засгийн газрын 11 дүгээр байранд ирж эсэргүүцэл илэрхийлж байна. Тус намын зүгээс МАХН-ын дарга Н.Энхбаярыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрх зүйн бүрэн боломжтой, энэ асуудалд СЕХ улстөржихгүй байх ёстой гэсэн шаардлага тавьж...

Н.ЭНХБАЯРЫН ӨРӨГ

 МАНХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр сонгуулийн өмнөх эхний нүүдлээ хийв. Энэ удаад тэрбээр хэн нэгэнтэй хамтарсангүй, ямар нэгэн байдлаар тохиролцсонгүй. Харин Сонгуулийн ерөнхий хороо, сонгогчдын хандлагыг тандахаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн баримт, материалаа намын нөхдийн хамтаар очиж гардуулав. Нэр дэвших болсон шалтгаанаа МАХН-ын дарга Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж...

СЕХ нэр дэвшигчдээ “түшээд авах уу , түлхээд хаях уу”

 -Иргэдийн таавар таамагийн  хариу энэ долоо хоногт гарна- Ирсэн гийчин явдаг, явсан хүн ирдэг жамаар найман жилийн турш Ерөнхийлөгчийн сэнтийд тухалсан Ц.Элбэгдоржийн  Монголын төрд "эрхлэх” хугацаа ирэх зургадугаар сард дуусгавар болно. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэдгийн жишиг энэ буй заа. Харин Ерөнхийлөгчийн албыг үргэлжлүүлэн буухиалагчдын нэрс үндсэндээ тодорхой болчихоод байгаа. Хуулиараа Монгол Улсын...

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль дэлхийн сонорт байна

 Бид ирэх сарын 26-нд Ерөнхийлөгчөө сонгоно. Өнгөрсөн долоо хоногт УИХ-д суудалтай улс төрийн гурван хүчин нэр дэвшигчээ тодруулж, АН-аас УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, МАН-аас УИХ-ын дарга М.Энхболд, МАХН-аас Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нарын эрхмүүд нэр дэвшихээр болсон. Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгууль хийгээд Монгол Улсын талаар дэлхийн хэвлэлд ойрын өдрүүдэд хэрхэн мэдээлснийг "Монгол дэлхийн хэвлэлд” булангаараа хүргэж байна....

УЛС ТӨРИЙН ЛАНГУУН ДЭЭРХ БАРААНЫ ҮНЭ ЦЭНЭ

 Улс төрийн лангуун дээрх бараа дэлгэгдлээ. Дээр нь хавар цагийн бас сонгуулийн улирлын хайр, хямдралыг ч хамтад нь зарлалаа. Барааг шилж сонгох амаргүй. Улс төрийн намуудын бараагаа рекламдах өнгө аяс уян яруу гэж чигтэйхэн. Гэвч өнгөлөн далдлалтын цаадах үнэн төрх нь Монголын ирээдүйд, иргэдийн амьдралд чухал юм. Авсан бараагаа буцааж болдоггүйн горыг өнгөрсөн түүх битгий хэл, өнөөгийн парламентын өнгө төрх бэлхнээ илтгэнэ. Тиймээс энэ...

Н.Энхбаярыг бүртгэхгүй бол АН-ыг дэмжих нь тодорхой

Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах сүүлийн хугацаа өчигдрөөр дуус­гавар болов. Өөрөөр хэлбэл, улс төрийн намууд Ерөн­хий­лөг­чийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу тавдугаар сарын эхний долоо хоногт нэр дэвшигчдээ тодруулж дуусах учиртай. Тэгвэл нэр дэвшигчээ хамгийн эхлээд МАН-ынхан тодруулав. Өөрөөр хэлбэл, намын Бага хурлын 310 гишүүний саналаар намын дарга М.Энхболд Ерөнхийлөгчид өрсөлдөх эрхээ энэ сарын 3-нд авсан билээ....

Гарцаагүй ганц нь Х.Баттулга уу?!

 -Хамгийн өндөр саналыг, авсан 2-3 хүнийг Их хурлаараа оруулж, нууц санал хураалтаар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ тодруулахаар тохиролцсон зарчмаар бол маргааш болох АН-ын VIII Их хурлаар хамгийн өндөр саналыг авсан Х.Баттулга, Р.Амаржаргал хоёрын дунд гол өрсөлдөөн өрнөх байв. Гэхдээ АН-ын дарга С.Эрдэнэ намын дүрмийн дагуу Х.Баттулгын нэрийг Их хуралдаа өргөн мэдүүлж, баталгаажуулахаар болсноо өчигдөр ...

МАН-ын Бага хурал, АН-ын бүх гишүүдийн сонголтын бүрэн бус зураглал

 Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ МАН хамгийн түрүүнд тодрууллаа. Шийдвэр гаргах цагийг нь тулгаж байж шийдээ дуулгадаг МАН энэ удаад уламжлалаа эвдэж, эрх барьж байгаа гэсэндээ эртэй, баяртайгаар нэр дэвшигчээ ил болгов.   Энэ удаагийн Ерөн­хий­лөг­чийн сонгуульд МАН-ын дарга М.Энхболд өрсөлдөнө. Тав­дугаар сарын 3-нд хуралд­сан Бага хур­лын өмнөх шөнө нь хуралд­сан МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаас М.Энхболд, Ц.Нямдорж...

МАХН-ын дарга сар бүр 2.5 сая, Дэд дарга 1 сая төгрөгийн татвар төлнө

 МАХН-ын гишүүд мэдээлэл хийлээ. Тэд МАХН-ын Гүйцэтгэх товчооны шийдвэрээр намын гишүүдийн татварын хэмжээг тогтоожээ. Мөн намын гишүүддээ татвараа хураалгахыг уриалсан байна.   МАХН-ын Гүйцэтгэх товчооны тогтоолоор   МАХН-ын дарга -2.5 сая төгрөг Дэд дарга- 1 сая Нарийн бичгийн дарга, гүйцэтгэх товчооны гишүүд-100 000-300 000 Хяналт, ёсзүйн хорооны дарга-100 000 Хяналт, ёсзүйн хорооны гишүүн 50 000 Бага чуулганы гишүүн- 100...

“Оффшор бүсэд данстай 20 төрийн албан хаагч байгаа”

УИХ-ын чуулганы Пүрэв, Баасан гарагийн хуралдааны сэдэв Зөрчлийн тухай хуулийг онилж байлаа. Засгийн газраас оруулж ирсэн уг хуульд сэтгүүлч болон иргэн сошиал суваг болон хэвлэл мэдээллээр дамжуулан бусдыг гүтгэсэн тохиолдолд 10-100 сая төгрөгөөр торгох тухай асуудал маргаан дагуулав. Мөн танхай, хулгай зэргийг зөрчилд тооцохдоо шаардлагатай гэвэл баривчлах тухай заалт оруулсан нь хоёр намын дунд маргааны сэдэв болж, УИХ дахь АН-ын бүлэг...