|

Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлнэ

 Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах комисс хуралдав. Хурлаараймгийн хэмжээнд эрчим хүч, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, онцгой байдлын салбар, сумдын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил хэрхэн хангаж байгаа талаарх мэдээллийг холбогдох байгууллагууд танилцуулжээ. "ДДЦС” ТӨХК нь өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд нийт 67 заалт бүхий төлөвлөгөөг өнгөрсөн зургадугаар сараас эхлэн хэрэгжүүлж...

“Шарилжгүй Дархан” хөтөлбөр хэрэгжиж байна

 Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Засаг дарга нарын хамтарсан албан даалгавар гарч Дархан хотын тохижилт үйлчилгээний ажлыг хариуцдаг НААҮГ-ын ажилчид хотын нийтийн эзэмшил, төв зам, талбайн шарилжийн 85 хувийг цэвэрлэсэн байна. Аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдийн эзэмшлийн бүс орчмын 50 метр газрын шарилжийг цэвэрлэхгүй байгаа бөгөөдНААҮГ-ын зам талбайн ажилчид орон сууцны хорооллын дундах хогийн ургамлыг цэвэрлэж эхэлжээ. Харин...

Ногоон байгууламжид орсон малын эздийг торгожээ

 Дархан-Уул аймгийн ИТХ-ын 45, 30 дугаар тогтоолоор Дархан хот болон сум, суурин газрын ногоон байгууламжид мал, амьтдыг оруулахгүй байх хорио цээрийн бүс нутгийг тогтоож өгсөн байдаг. Уг тогтоолыг үндэслэнДархан сумын ИТХ-ын 54 дүгээр тогтоол гарч,хорио цээрийн бүс нутагт мал амьтдыг оруулсан тохиолдолд мөнгөн торгууль оногдуулахаар болсон. Тухайлбал, бод малаас 50 мянга, бог мал нэг бүр нь 20 мянга, гахай амьтад 30 мянган төгрөгөөр торгож...

“Дархан-Ус суваг” ХК-ийн ТУЗ-ийг шинэчлэв

 Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар "Дархан-Ус суваг" ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийг шинэчлэн батллаа. Тус компани нь Дархан хотын хэрэглэгчдийг унд, ахуйн стандартын шаардлагад нийцсэн цэвэр усаар тасралтгүй найдвартай хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах, зохих төвшинд цэвэрлэх ажлыг хариуцаж ажилладаг.Компанийн Төлөөлөн удирдах зөвлөл нь есөнгишүүн, нарийн бичгийн даргын бүрэлдэхүүнтэй. Энэ...

“Дархан хот байгуулалт, барилга захиалагчийн газар”-ыг байгуулав

 Дархан-Уул аймгийн ИТХ-ын хуралдаанаар "Дархан хот байгуулалт, барилга захиалагчийн газар” буюу ОНӨААТҮГ-ыг байгуулахаар боллоо. Уг хуралдааны тогтоолд "Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7 дахь заалт, Монгол Улсын Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 2.4 дахь заалтыг тус тус үндэслэн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс...

176 микрог үйлчилгээнээс хасчээ

 Замын цагдаагийн газраас өнгөрсөн онд тооллого хийхэд Монгол улсад 260 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн байна. Нийт тээврийн хэрэгслийн 70 гаруй хувь нь арваас дээш жил ашиглагдсан байжээ. Тэр тусмаа манайхан нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглаж байсан тээврийн хэрэгслүүдийг гаднын орнуудаас оруулж ирдэг байна. Энэ нь хөдөлгөөний аюулгүй байдал, стандартын шаардлагыг хангаж чадахгүйд хүрдэг аж. Олон жил явсан, хуучин тээврийн...

“What3Words” аппликэйшний монгол хэл дээрх хувилбарыг маргааш танилцуулна

 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд "What3Words” компанийн гүйцэтгэх захирал Крис Шэлдрикийг хүлээн авч уулзав. Энэ үеэр Английн "What3Words” компанийн бүтээгдэхүүн болох хаягжилтын системийн талаар танилцууллаа. "What3Words” компанийн гүйцэтгэх захирал Крис Шэлдрик Монгол хэл 11 дэх нь болж байгааг онцлоод Улаанбаатар хотын хаягжилтыг илүү хялбар болгох ажлыг хамтран хэрэгжүүлж байгаадаа баяртай байна гэжээ....

"Гацсан" шинэ төмөр замыг санхүүжүүлэх хүсэлтийг Японы талд тавилаа

 Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Такэнори Шимизүг хүлээн авч уулзан, хоёр улсын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат "Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл” нь Монгол Улс, Япон Улс хоорондын эдийн засаг, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан бүтээн байгуулалт болж...

Маргааш оюутан цэргүүд тангараг өргөнө

 "Оюутан цэрэг" хөтөлбөр гурав дахь жилдээ амжилттай хэрэгжиж буй. Энэ жилийн хөтөлбөрт хамрагдсан оюутан цэргүүдийн тангараг өргөх ёслол маргааш 10.00 цагт "Чингисийн талбай"-д болно. Уг арга хэмжээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй албаныхан оролцох аж. "Оюутан цэрэг” хөтөлбөрт энэ жил Улаанбаатар хотод 750 оюутан, Эх орны баруун хязгаар Ховд аймагт 150, Дорнод аймагт 100, нийт 1000 оюутан өөрийн сайн дураар хамрагджээ. Хоёр жилийн өмнө...

Гурван дэд сайд, зарим агентлагийн даргыг томиллоо

 Засгийн газрын хуралдаан болж гурван дэд сайд болон агентлагийн дарга нарын томилгоог хэлэлцэж байна. Өнгөрсөн лхагва гариг Засгийн газар хуралдаж 10 дэд сайдаа томилж, гурван дэд сайдын томилгоог хэлэлцэлгүй үлдээсэн билээ. Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар Ж.Сауле, Гадаад харилцааны дэд сайдаар н.Батцэцэг, Барилга хот байгуулалтын дэд сайдаар н.Лхамсүрэн нарыг томилжээ. Тэгвэл Татварын...