|

ХУМСЫН ЧИНЭЭХЭН АЛТНЫ ҮНЭГҮЙГЭЭР ХОРВООГ ОРХИСОН УДИРДАГЧ МИНЬ ӨРШӨӨ

 Одоогоос 25 жилийн өмнө буюу 1991 оны 4 сарын 20-ны өдөр  цагтаа Монголчууд бидний гүнээ хайрлан хүндэтгэж явсан их удирдагч Ю.Цэдэнбал долоон жил гэрийн хорионд байсны эцэст Москва хотын нэгэн эмнэлэгт амьсгал хураажээ. Энэ мөчид түүний дэргэд эмнэлгийнх нь сувилагчаас өөр хүн байсангүй, дараа нь гэр бүл ойр дотныхноос нь өөр хэн ч түүн дээр очсонгүй. Тав хоногийн дараа шарилыг нь тээсэн онгоц Улаанбаатарт газардахад түүнийг амьдад...

Сү.Батболд оффшор данстай юу

 Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо өнөөдөр Багамын арлуудад бүртгэлтэй компаниудын баримтыг олж авснаа мэдээллээ. Уг мэдээлэлд 176 мянган компани, сангийн захирал эздийн нэр багтсан байна. Олон нийтэд нээлттэй системд Монгол Улсын нэрээр хайлт хийхэд илэрц одоогоор гарахгүй байгаа юм.   Харин "The Guardian" сонинд олон улсад алдартай онцлох компани, улс төрчдийн нэрс энд байгааг дурьдсан байна. Мөн Багамын баримтуудад...

Э.Бат-Үүл: Ц.Элбэгдорж яагаад Монгол Тираны өмнөх хуулийн тогтолцоо руу шилжиж байгааг өөгшүүлээд байгаа юм бэ?

Британи, Хойд Америкийн улсуудын шүүхийн танхимын орох хаалганы тотгон дээр, бүхний нүдэнд ил харагдахаар "Where the law ends,there tyranny begins” гэсэн бичвэр хадаастай байдаг.    Монголчилбол "Хаана хууль хэрэгжихээ болино тэнд эзэрхэг дарангуйлал амилна” гэсэн утгатай юм. Тэгэхээр дарангуйлал айсуйн шинж тэмдэг нь хуулиа баримтлахаа огоорч, хүчээр аливаа асуудлыг шийдэх хандлага тогтолцоонд бий болох явдал аж. Мэдээж хууль үгүй...

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцлоо

 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэл өнөөдөр АНУ-ын Нью-Йорк хотноо эхэллээ. Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг баталсны нэг жилийн ойд зориулсан "SDG Moment” өндөр түвшний арга хэмжээ болон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлийн нээлтийн ажиллагаанд тус тус оролцлоо.   НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлийг...

7006 хүн сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдоно

 Ирэх  сарын 19-нд Сум, дүүргийн ИТХ-ын сонгууль болно. Тэгвэл аймаг, дүүргийн сонгуулийн хороод Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах хуваарийн дагуу нэр дэвшигчдээ бүртгэж дуусаад байна.  Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 330 гаруй сум 1792 тойрогт хуваагдсан бөгөөд нийт 7006 мандатын төлөө 15209 хүн өрсөлдөхөөр бүртгүүлжээ.  Сонгуулийн хороод нэр дэвшигчдийн үнэмлэхийг санал...

Оросын талаас Засгийн газарт шахалт үзүүлж эхлэв үү

 Монгол Улсын Засгийн газарт Монгол-Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн импортлох авто бензин, дизель түлшинд ногдуулдаг онцгой албан татварыг чөлөөлүүлэх хүсэлтийг манай улсад ОХУ-аас суух Элчин сайдын яамнаас ирүүлсэн. Ингэхдээ тэд онцгой албан татвараас чөлөөлүүлэх өөрсдийнх нь хүсэлтийг хүлээж авахгүй бол транзит тээврээ зогсоохоо мэдэгдсэн билээ.   Төр, засгийнхан ч тэр даруй Онцгой албан татвараас...

Н.Энхбаяр МАХН-ыг орхиж, АН-д орох уу?

 МАХН-ын дарга Н.Энхбаяр намаа санхүүжүүлэхээ больсон гэх мэдээлэл сүүлийн өдрүүдэд яригдах болсон. Үүнтэй зэрэгцээд тус нам орон нутгийн сонгуульд ч оролцохгүй гэсэн мэдээлэл байна. МАХН-ын дарга Н.Энхбаярын тухайд дахин ял сонсож магадгүй нөхцөл байдалд ороод байгаа энэ цаг үед МАХН, юун орон нутгийн сонгууль бодох манатай яваа нь ойлгомжтой. Тэрбээр мөн 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бодлоо ч бас орхисон гэнэ. Энэ...

Тэгээд хэзээ идээ бээрээ шахах юм бэ, АН-ынхаан?

 Улс орны өмнө тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх гэж байхад бидний дотоод асуудал хэнд падлийтай юм бэ гээд Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаа хойшлуулсан гэх АН-ынхан өнөөдөр ч ҮЗХ-гоо хуралдуулахгүй бололтой. Мэдээллээс үзэхэд орон нутгийн сонгуулийн дараа нэгмөсөн хуралдуулахаар болсон гэх. Болж өнгөрсөн сонгуульд ялагдсан тэд алдаа оноогоо дэнсэлж, намын шинэчлэлийн асуудал руугаа ханцуй шамлахын оронд орон нутгийн сонгуульд хүчээ...

Б.Батжаргал: Э.Бат-Үүлээс гадна хэд хэдэн хүнийг ялагдагчаар татаж шалгаж байна

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэрэг 18 жилийн өмнө үйлдэгдэж одоог хүртэл хууль хяналтын байгууллага хэргийг илрүүлэхэд анхааран ажилласаар байгаа билээ. Тэгвэл уг хэрэгтэй холбогдуулан Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүлийг шалгаж байгаа асуудлаар тэрээр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.    
Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн зүгээс прокурорын...

“АН-ын тархи нь гашилж, бие нь зэвэрч байна”

 Нээлттэй Ардчилсан нам-Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөний зохицуулагч, Хан-Уул дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгч Н.Отгонбаяртай АН-ын шинэчлэлийн асуудлаар ярилцлаа. -МАН-ын шинэчлэлийн хороо гэж байсан. Залгуулаад АН-ын шинэчлэл гээд хэсэг залуус хэвлэлийн хуудсанд харагдах боллоо. МАН-ын Шинэчлэлийн хороо гэж сүржин жагсаал хийдэг байсан нөхөд захаасаа Улсын Их Хуралд нэр дэвших эрхээ олж аваад одоо УИХ-ын гишүүн болжээ. Ардчилсан намын...