|

Н.Цэрэнбатыг шагнаад байна уу, шоглоод байгаа юм уу?!

Лондон хотод төвтэй Дэлхийн ногоон байгууллагаас  БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатыг "Дэлхийн ногоон элч”-ээр шалгаруулсан байна.  Шагналыг ИБУИНВУ-аас ирүүлснийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар гардуулан өглөө” гэсэн мэдээ таржээ. Ойлгосонгүй.   Н.Цэрэнбат бол Монголын Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын салбар хариуцсан сайд хүн. Улаанбаатар утаандаа нэрвэгдчихсэн. Дэлхийн хамгийн аюултай хотуудын...

У.Хүрэлсүх Японд яах гэж айлчилсан юм бэ

Манай улсад улстөрийн тогтворгүй байдал дээд цэгтээ хүрч, утаа гамшгийн хэмжээнд хүрч гадныхны хүртэл сэтгэлийг чилээгээд эхэлсэн энэ үед Ерөнхий сайд маань Засгийн газар, УИХ-ын баахан гишүүдээ дагуулан Япон улсад албан айлчлал хийгээд ирсэн байна аа. Түүний хийсэн айлчлал ямар үр дүнтэй айлчлал болсон эсэх нь одоогоор тодорхойгүй. Албан сайтаас нь харахад нэг их онц гойд зүйлгүй байдаг л нэг форум болсон сурагтай. Өнөөх дээр боди...

Аваргын үндсэрхэг үзэл мөнгөн дээр хугардаг уу?

Сүмогийн их аварга гэж монголчууд төдийгөөс өдий хүртэл хүндэлж ирсэн Аса Д.Давгадорж өдгөө Ерөнхийлөгч Х.Баттулгын албан бус зөвлөхөөр ажилладаг. Японд сүмо барилдаж байх үедээ тавьтиргүй зан гаргаж, аргагүйн эрхэнд шахаанд орж зодог тайлсан тэрбээр Монголын улс төрд хөл тавих сонирхолтой.  Түүнийг улс төрд чиглүүлж яваа хүн бол Ерөнхийлөгч Х.Баттулга, төрсөн ах Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар.  Аваргын бусдад...

Хоккайдо мужийн тэнгэрт солир ажиглагджээ

Пүрэв гарагт Японы хойд нутгийн Хоккайдо мужийн тэнгэрт солир харагдсан тухай телевизийн "NHK” суваг мэдээлэв. Тус мужид байрлуулсан "NHK” телевизийн камеруудын дуранд өртсөнөөр, орон нутгийн цагаар оройны 20:56 цагийн орчимд тэнгэрт тод гэрэл харагдсан аж. Уг камеруудыг Хакодатэ уул, Ришири арал болон Шари хотод тус тус байрлуулсан байжээ. Хоккайдо мужийн олон оршин суугч харсан зүйлийнхээ талаар "Твиттер” хуудсандаа нийтэлсэн байна. Наёро...

iPhone утасны “но”-той баримтууд

Өнөө цагийн хамгийн том технологийн компанийн нэг бол яах аргагүй Apple. Харин тухайн компанийн бүтээгдэхүүн болох iPhone-ийн шинэ утас гарах болгонд гацаад байна гэсэн гомдол цөөнгүй гардаг. Өмнөх загвараасаа ч илүү удаан гацдаг байна. Үүнтэй холбоотойгоор "iPhone удааширсан” гэх хайлтын тоо нь гүүгл дээр ямар давтамжтай байгааг харуулъя.   Эндээс харахад 2009 оноос, iPhone 3GS гарснаас хойш Apple-ынхан утаснуудаа албаар удаашруулж...

Хурдаа тохируулаагүйн улмаас харамсалтай осол гарчээ

Энэ сарын 25-26-нд шилжих шөнө Өвөрхангай аймийн Есөнзүйл сумын IV баг, Цагаан чулуутын гүүр гэх газарт Тоёота приүс-11 маркийн автомашины жолооч Б нь зам тээврийн ноцтой осол гаргажээ. Ослын улмаас нэг хүн амиа алдаж, гурван хүн бэртэл авсан байна.

Приүс маркийн машины жолооч Замын хөдөлгөөний дүрмийн 9-1 заалт "жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог...

Жаран саяын авлигын хэрэгт холбогдсон Т.Эрдэнэтуяаг хотын удирдлагууд эртнээс өөгшүүлж байв уу

Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Т.Эрдэнэтуяа болон түүний хамсаатнуудын авлигатай холбоотой хууль бус адал явдлууд саяхнаас ил болоод байгаа билээ.  Т.Эрдэнэтуяагийн  толгойлсон  бүлэглэл нь барилга байгууламжийг барьж босгохоос эхлээд  ашиглалтад хүлээн  авах хүртэлх бүх дамжлага дээр хуурамч баримт бүрдүүлэн, голцуу танил талынхаа шахаагаар ...

Арслангууд хулгайн анчны толгой, буу хоёрыг л үлдээжээ

  Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Крюгер үндэсний дархан цаазат газраас арслангуудад идүүлсэн хулгайн анчны биеийн үлдэгдэл олдсоныг цагдаагийн газар Даваа гарагт мэдээлжээ. Бутан дотроос анчны толгой, цэнэглэсэн буу хоёр үлдсэн байсныг өнгөрсөн амралтын өдөр олсон байна. Сүүлийн жилүүдэд энэ бүс нутагт хулгайн ан нэмэгдэж байгаа гэнэ. Одоо цагдаа нар хохирогчийг хэн болохыг тодорхойлохоор ажиллаж байна гэж Лимпопо мужийн...

УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаагийн фактууд

УБТЗ-ын дарга болох гэж нэлээд мөнгө цацсан гэгддэг Д.Жигжиднямааг эрх мэдэл, ашиг сонирхлын зөрчилтэй уг суудалд тухалсан гэж учир мэдэх хүмүүс нь ярьдаг. Тэр ч бүү хэл төмөр замын дарга болмогцоо түүнтэй холбоотой идэж уусан факт, халаа сэлгээ, эрх мэдлээ урвуулан ашигласан гэх мэдээллийг холбогдох албаны хүмүүс нь хэд хэдэн удаагийн хэвлэлийн хурлаар мэдээлж байсан.  Монгол-Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам”...

Оффшорчдын ард чимээгүйхэн нуугдаж байгаа УБТЗ-ын ноён Д.Жигжиднямаа “Ийст Винд”-ийн эзэн байж болох уу?

Киприйн оффшор бүсэд бүртгэлтэй "Ийст Винд”-ийн нууц ноёнтон хэмээн хэвлэлээр бичигддэг Д.Жигжиднямаа гэж нөхөр УБТЗ-ын дарга болох гэж нэлээд юм болсон гэдэг. ОХУ-ын талын гишүүд Д.Жигжиднямааг УБТЗ-ын даргаар томилох асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж байгаа гэх мэдээлэл Москвагаас ирж байсан ч, гэнэт нөхцөл байдал өөрчлөгдсөн. Гэхдээ Оросууд түүнийг хүлээн зөвшөөрснийхөө хариуд УБТЗ-ын ерөнхий инженерээр ОХУ-ын Эрхүү хотын төмөр...