|

Орон нутгийн Өмчийн газраас мэдээлж байна

 Дархан сумын 6, 7, 8 дугаар багийн нутаг дэвсгэр дэх төв авто замыг хатуу хучилттай болгох хоёрдугаар үе шатны 633.3 сая төгрөгийн төсөвт өртөгтэй ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр зарлагдаж өнөөдөр/2018.03.01/ тендерийн нээлтээ хийлээ. Тус сонгон шалгаруулалтад "Дархан Азза" ТӨХК, "ОДНД" ХХК гэсэн 2 оролцогчоос тендер ирүүлсэн байна....

Шуурхай хурал 84.5 хувийн ирцтэй хуралдав

 Аймгийн удирдлагууд долоо хоног бүрийн даваа гарагийн 08.30 минутад өглөөний шуурхай хийдэг уламжлалтай. Энэ дагуу өнөөдөр /2018.02.26/ аймгийн удирдлагууд 84.5 хувийн ирцтэй хуралдаж өнгөрсөн долоо хоногт хийсэн ажлаа тайлагнаж энэ долоо хоногт хийх ажлаа танилцууллаа. Хурлаар бүхий л төрийн байгууллагын ажилтан албан хаагчид болон удирдлагууд гаргаж байгаа бичгүүдээ хянах, хэлтсийн дарга нар хоорондын уялдаа холбоо сайжруулж нягт хамтран...

​Магадлах аудит хийгдэж байна

 Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын чанарын удирдлагын тогтолцоонд MNS ISO 9001:2016, MNS ISO 19011:2016 стандарт, гэрээ, менежментийн тогтолцоонд баталгаажуулалтын журмын дагуу магадлах аудитыг явуулах зорилгын дор магадлах аудит аймгийн ЗДТГ-т хийгдэж байна. СХЗГ-ын мэргэжилтэн Б.Болормаагаар ахлуулсан ажлын хэсэг 2018 оны 02 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд ажиллах ажээ. Аудитын багийнхан чанарын менежментийн тогтолцооны баримт...

Орон нутгийн харьяалалгүй иргэнийг шалгалтад бүртгэхгүй

 Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн даргын 2018 оны 135 тоот албан бичгийн дагуу 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн орон нутгийн харьяалалгүй иргэнийг удирдах ажилтны болон төрийн албанд анх орох иргэний мэргэшлийн шалгалтад бүртгэхгүй болсныг үүгээр мэдэгдье. Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ...

Зорилтот бүлгийн иргэд, ахмад настнууддаа сар шинийн бэлэг гардууллаа

 2018 оныг Дархан-Уул аймгийн хэмжээнд Ахмадыг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд өнөөдөр /2018.02.11/ аймгийн ЗДТГ, Дархан Эмпати сургууль, "Өег гурил” ХХК хамтран Дархан сумын 1,2,3 дугаар багийн зорилтот бүлгийн 30-н өрх, 20-н ахмад настанд сар шинийн тавгийн идээ, гурил, дулаан хувцас, бууз гардуулан өглөө. Дархан Эмпати сургуулийн багш, сурагч, эцэг эхчүүд хамтран зорилтот бүлгийн иргэддээ тусламжийн гараа сунган өөрсдийн...

​Аймгийн Эрүүл мэндийн салбар зөвлөлийн хурал өнөөдөр /2018.1.25/ боллоо

 Монгол улсын Засгийн газрын 2013 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 425 дугаар тогтоолоор байгуулагдсан аймгийн Эрүүл мэндийн салбар зөвлөлийн хуралдаан өнөөдөр /2018.01.25/ аймгийн Эрүүл мэндийн газрын сургалтын танхимд боллоо. Тус хурлаар 2017 онд хийгдсэн ажлуудын талаарх тайланг холбогдох газрууд танилцуулж 2018 онд хэрэгжүүлэх Халдварт бус өвчний аймгийн дэд хөтөлбөрийн төслийг хэлэлцүүлж зохих шийдвэр, зөвлөмжийг гаргуулсан юм. Энэхүү...

Аймгийн Засаг дарга С.Насанбат 20-н иргэнтэй ганцаарчилж уулзан тулгамдсан асуудлыг шийдвэрлэжээ

 Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат 7 хоног бүрийн баасан гарагт 15.00 цагаас иргэдтэй ганцаарчилж уулздаг уламжлалтай. Энэ дагуу өнөөдөр /2018.01.19/ 20-н иргэдтэй уулзаж тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэлээ. Иргэд ажлын байр, хүнсний талонд хамрагдах, түлээ нүүрсний тусламж авах, тэмцээн уралдааны зардал, газар, орон сууцны дээвэр засвар, орцны засвар зэрэг асуудлыг хөндөж байсан юм. Эдгээр асуудлуудаас орон гэргүй өрх...

​2018 онд 25 тэрбум төгрөгөөр 96 төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ

 2018 онд улсын төсөв болон орон нутгийн төсөв, орон нутгийн хөгжлийн сан, байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар нийтдээ 96 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар нийтдээ 11 төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар орон нутгийн Өмчийн газарт тендер зарлаад байна. Аймгийн Засаг дарга С.Насанбат өнөөдөр /2018.1.18/ холбогдох удирдлагуудтай хуралдан хөрөнгө оруулалт, бүтээн...

Аймгийн хэмжээнд эмзэг бүлгийн иргэдийг нийгэмшүүлэх сарын аяныг төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж эхэллээ

 Жил бүр аймгийн хэмжээнд эмзэг бүлгийн иргэдийг хамруулсан сарын аяныг явуулдаг уламжлалтай. Энэ дагуу аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар холбогдох хэлтэс газруудтай хамтран Дархан сумын хэмжээнд дулааны худаг, орц хонгилд амьдарч буй гэр, оронгүй тэнэмэл иргэдэд халуун хоол, цайгаар үйлчлэх, бичиг баримтжуулах, бие даан амьдрах чадвар, хөдөлмөрийн дадал олгох сургалтад хамруулж, нийгэмшүүлэх үйл ажиллагааг 2018 оны 01 дүгээр сарын...

Дархан- Уул аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал 80 хувийн ирцтэй хуралдлаа

 Аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд өнөөдөр /2018.1.10/ 09.00 цагт аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал 80 хувийн ирцтэй хуралдаж 3-н асуудал танилцуулагдлаа. 2017 онд иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн талаар Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга П.Баярсайхан танилцууллаа. 2017 онд иргэдээс амаар буюу уулзалтаар 1856, бичгээр 17015, цахим хэлбэрээр 17, тусгайлан...