|

​Аймаг, сумын өвс тэжээлийн аюулгүй нөөцөд нийт 209 тн өвс, 61.7 тн тэжээл хадгалагдаж байна

 Дархан-Уул аймаг, сумын өвс тэжээлийн аюулгүйн нөөцөд 230 тн өвс, 110 тн тэжээл бэлтгэх ажлыг зохион байгуулж өнөөдрийн байдлаар нийт 209 тн өвс, 61,7 тн тэжээлийг бүрдүүлж агуулах саравчинд хадгалж байна. Аймгийн өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэлт 141,7 хувьтай, сумдын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт дунджаар 71,9 хувьтай байна. Үүнд: /аймгийн нөөцөд 40 тн өвс, 15 тн тэжээл, Дархан сум - 38 тн өвс, 20 тн тэжээл, Хонгор сум - 40 тн...

​Аймгийн Засаг дарга С.Насанбат сумдын Засаг дарга, хэлтсийн удирдлагуудтай уулзалт хийлээ

 Дархан-Уул аймагт 2018 онд төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээг эрчимжүүлэх ажлын хүрээнд аймгийн Засаг дарга С.Насанбат, 4-н сумын Засаг дарга болон хэлтсийн удирдлагуудтай санал солилцож тодорхой үүрэг даалгаврыг өнөөдөр /2018.1.5/ өглөө. Манай аймагт энэ жил орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 2 тэрбум 195,6 сая төгрөгийн 47 төсөл арга хэмжээ хэрэгжинэ. Үүнээс Дархан суманд 4-н төсөл арга хэмжээ,...

Ирэх 7-р сарын 1 гэхэд мал, тэжээвэр амьтан тэжээдэг иргэдийг хотын төвөөс гаргаж эхэлнэ

 Дархан сумын иргэдийг малын гаралтай халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хотын доторх ногоон байгууламж, эд хөрөнгийг хамгаалах, гэр хорооллын бүсэд байгаа мал, туслах аж ахуйг хотын төвөөс гаргах ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан байна. Ажлын хэсгийг Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал ахалж байгаа бөгөөд гишүүдэд Аймгийн Захирагчийн...

​Хүүхдийн төлөө “За” гэж хэлье уриан дор 11 дүгээр цэцэрлэг Монгол өв уламжлал, ёс заншлын өргөөнийхөө нээлтээ хийв

 Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2015 онд Дархан сумын 11 дүгээр цэцэрлэг баригдан хүүхэд багачуудаа хүлээн авч энэ хичээлийн жилд 150 гаруй хүүхдэд сургуулийн өмнөх боловсролыг олгож байна. Хүүхдийн төлөө за гэж хэлье уриан дор тус цэцэрлэгийн хамт олон өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлан монгол гэрийн загвараар өв уламжлал, ёс заншлын өргөөг тохижуулж нээлтээ өнөөдөр /2017.12.18/ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг даргын...

Мал тэжээвэр, амьтад, хашаа, худгийн тооллого 12 дугаар сарын 7-ноос эхэлнэ

    Дархан-Уул аймгийн"2017 оны мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллого"-ын семинар 2017 оны 11 дугээр сарын 30-ны өдөр аймгийн засаг даргын тамгын газрын хурлын танхимд боллоо. Семинарт 4-н сумын төрийн сан, сумдын мал эмнэлэг үржлийн тасгийн ажилтнууд болон малчин, багийн дарга, зохион байгуулагч, аймгийн мал тооллогын комиссын гишүүд оролцлоо. Мал, тэжээвэр амьтдын 2017 оны жилийн эцсийн тооллого уламжлал ёсоор 12 дугаар сарын...

СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРМЫН ТӨСӨЛД ИРГЭДЭЭС САНАЛ АВЛАА

    Аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗСЗ-өөс хэрэгжүүлж буй "Иргэн таны төлөө” аяны хүрээнд Иргэний танхимаас "Архигүй нийгмийг бий болгоход иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр /2017.11.30/ зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Г.Эрдэнэбат, Цагдаагийн газар, Хууль, Эрхзүйн хэлтэс, ХОХБТХ, МХГ, аймгийн Прокурорын газрын удирдлагууд болон согтууруулах...

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРЛААР 6 СҮМИЙН ЗӨВШӨӨРЛИЙГ СУНГАВ

 Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 49 дүгээр тогтоолоор "Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт сүм хийд байгуулж үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох, сунгах, хориглох журам"-ыг баталсан бөгөөд тус журмын хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа сүм хийдийн үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулагдсан юм. Уг ажлын хэсэг...

2018 ОНД ОЙГООС БЭЛТГЭХ МОДНЫ ДЭЭД ХЯЗГААРЫГ ТОГТООВ

 Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар /2017.11.27/ аймгийн хэмжээнд 2018 онд арчилгаа цэвэрлэгээний огтлолт, ойн цэвэрлэгээ явуулах замаар хэрэглээний болон түлээний мод бэлтгэх модны дээд хязгаар, талбай тусгаарлалтын хэмжээ, ойн сангийн ашиглах нөөцгүй сумдын мод модон материалын хэрэгцээг хангах сумын нэрсийг хэлэлцэн баталлаа. Тухайлбал: Аймгийн хэмжээнд 2017 онд ойгоос бэлтгэх хэрэглээний модны дээд хязгаарыг 300 га талбайгаас...

​МОНГОЛ УЛСЫН 2017 ОНЫ ҮНДЭСНИЙ БӨХИЙН ӨСВӨР ҮЕИЙНХНИЙ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

 Академич, техникийн ухааны доктор /Ph.D/профессор, аймгийн заан, самбо бөхийн спортын мастер Р.Лхагвасүрэн агсны нэрэмжит Монгол Улсын 2017 оны өсвөр үеийнхнийүндэсний бөхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр /2017.11.11/ нээлтээ Спортын ордонд хийлээ. Нээлтэд аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр, БТСГ-ын дарга Н.Батлав, аймгийн заан, самбо бөхийн спортын мастер Р.Лхагвасүрэн агсны гэр бүл...

Хүндэт дэвтэрт нэрийг нь бичиж алдаршуулав

 Турк Улсын Измир хотноо болсон Гал унтраах техникийн олон төрөлт спортын Дэлхийн аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээнээс хүрэл медаль хүртсэн Онцгой байдлын албаны баг тамирчдын бүрэлдэхүүнд Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн салааны захирагч, олон улсын хэмжээний мастер, ахлах дэслэгч О.Батсайхан багтсан. Түүний гаргасан энэхүү спортын амжилтыг үнэлж Дархан хот үүсч байгуулагдсаны 56...