|

Монгол 20 сая ам.долларын зээл авна

 Монгол Улс экспортоо тэлэх, төрөлжүүлэхийг дэмжиж Олон улсын хөгжлийн агентлагаас 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авахаар болжээ. Зээлийг Дэлхийн банкны гүйцэтгэх захирлуудын зөвлөлөөс баталсан байна. Энэхүү хөнгөлөлттэй зээл нь экспортыг хөгжүүлэх төслийг санхүүжүүлэх юм. Экспортыг хөгжүүлэх төсөл нь Монголын уул уурхайгаас бусад салбарын жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг дэмжих бөгөөд тэдний экспортод гарах чадварыг дээшлүүлж,...