|

Tаканоива зодог тайлах нь

Манай бөх Таканоива туслах бөхөө зодож, гэмтэл учруулсан хэрэгт орсон талаар Японы сүмо бөхийн холбооноос мэдээлсэн билээ. Таканоива өвлийн тойргийн барилдааны үеэр 24 настай туслах бөхөө "Хий гэсэн юмыг мартчихаад дандаа тайлбар тавьдаг” хэмээн энэ сарын 4-ний өдрийн 23 цагийн үед 4-5 удаа цохиж, гэмтээсэн хэрэгт холбогдсон. Зодуулсан бөх Фүкүокад болж байсан тойргийн барилдааны үеэр оргон зугтаах гэж оролдоод холбооны албан тушаалтан учрыг...

Дарханы дэвжээнд Даянгийн А.Нармандах түрүүллээ

 Үндэсний бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах барилдаан өнгөрөгч амралтын өдрүүдэд Дархан-Уул аймгийн төвд боллоо. Энэ жил "Дархан хайрхан” дэвжээнийхээ 10 жилийн ойн хүрээнд зохион байгуулав. ...

Софт теннисний өсвөрийн ДАШТ-нээс Б.Мөнхтулга 3 хүрэл медаль хүртлээ

БНСУ-ын Сүнчон хотноо софт теннисний Өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах 3 дахь удаагийн тэмцээн 11 дүгээр сарын 18-25-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тэмцээнд нийт 31 орны 650 гаруй тамирчин, дасгалжуулагч, албаны хүмүүс оролцсон байна. Монгол улсаа төлөөлөн 14 тамирчин оролцсоноос 15 хүртэлх насны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Б.Мөнхтулга хүрэл медаль, хосын төрөлд Б.Мөнхтулга, Б.Билгүүн нар хүрэл медаль, мөн манай хөвгүүдийн баг...

Улсын харцага О.Хангай ширым бөхийн аварга болов

   БНСУ-ын Андун хотноо 2018 оны арваннэгдүгээр сарын 19-нөөс 26-ны өдрүүдэд болсон Солонгосын үндэсний ширым бөхийн их аварга шалгаруулах Олон улсын нээлттэй тэмцээнд Монголын ширым бөхийн "Хангай” холбооны тамирчид амжилттай оролцжээ. Улсын заан Д.Баасандорж, улсын харцага О.Хангай, улсын өсөх идэр начин Э.Энхбат, улсын начин Э.Даш, Д.Тамир нарын бөхчүүд тус тэмцээнд өрсөлдсөнөөс улсын харцага О.Хангай хамгийн өндөр амжилт...

Кюүшюү башё том цолтнуудад маш халгаатай байна

Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшюү башё тав дахь өдрийн барилдааны өмнө япон ёкозүна Кисеносато башёг орхих болсоноо зарласнаар 11 дүгээр сарын башё аварга цолтон бөхгүй үргэлжилж байна. 2018 оны хамгийн сүүлийн башё том цолтнуудад маш халгаатай байгаа. Энэ өдөр Озэки Точиношин Хокүтофүжид, Гойэдо Нишигикид, башёг тэргүүлэгч Такаясү Точиоозанд тус тус уналаа. Мөн Сэкиваке Митакэүми болон Ичиножёо А.Ичинноров хоёр хоёул өвдөг шороодсон юм. Харин...

Самбо бөхийн эмэгтэй баг ДАШТ-ий гуравдугаар байрт шалгарлаа

Самбо бөхийн залуучуудын болон өсвөрийн ДАШТ Гүрж улсын нийслэл Тбилис хотноо болж Монголын эмэгтэй самбочдын баг гуравдугаар байр эзэллээ. Тус тэмцээний сүүлийн өдөр залуучуудын ДАШТ-ий эрэгтэй 56, 70, 87 кг, эмэгтэй 48, 60, 75 кг, өсвөрийн ДАШТ-ий хөвгүүдийн 57, 74, 100 кг, охидын 52, 64, 80 кг жингийн барилдаанууд болсон юм. Энэ удаагийн ДАШТ-ээс манай бөхчүүд энэ өдөр 1 хүрэл, 3 мөнгө нийт 4 медаль авсан байна.     Дэлхийн...

Нурмагомедов хагас жилээр эрхээ хасуулж магадгүй байна

UFC буюу Тулааны урлагийн үнэмлэхүй аварга шалгаруулах тэмцээний аварга Хабиб Нурмагомедов эрхээ хагас жилээр хасуулж, 350 мянган ам.доллараар торгуулж магадгүй байгаа тухай түүний эцэг бөгөөд дасгалжуулагч Абдулманап Нурмагомедов мэдэгджээ. Хабиб Нурмагомедов сарын 7-нд болсон Тулааны урлагийн үнэмлэхүй аварга шалгаруулах 229 дэх удаагийн тэмцээнд /UFC/ Мокгрегорыг дөрөвдүгээр үед боох мэхээр ялж хөнгөн жинд аварга цолоо хамгаалсан юм. Тэмцээн...

Конор Макгрегор Хабиб Нурмагомедовтай дахин тулалдах хүсэлтээ илэрхийлжээ

UFC-гийн аварга Хабиб Нурмагомедов болон ирланд эр Конор Макгрегорын тулаан өнгөрөгч бямба гарагт болж өнгөрсөн билээ. Дэлхий нийтийн анхаарлыг татсан тэдний тулаан багагүй шуугианаар өндөрлөж Хабиб Нурмагомедов тулаанд ялалт байгуулсан ч дэвжээнээс бууж Конорын багийн хүнийг цохиж гэмтээсэн юм. Үүнээс болж Хабиб аваргын бүс, мөнгөн шагнал болох 2 сая доллараа одоог хүртэл авч чадаагүй байгаа аж. Тэгвэл ялагдал хүлээсэн Конор Макгрегор...

Дэлхийн дэвжээнд С.Батцэцэг хүч үзэхээр болов

  Чөлөөт бөхийн 2018 оны ДАШТ-д оролцох Монгол Улсын багийн бүрэлдэхүүнд сэргээшийн асуудлаас болж өөрчлөлт орж, эмэгтэйчүүдийн 62 кг-д хүч үзэх П.Орхоны оронд "Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт, дэлхийн хошой аварга С.Батцэцэгийг барилуулах шийдвэр гарсан байна. Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ энэ сарын 20-28-нд Унгар улсын нийслэл Будапешт хотноо болно. П.Орхон 2018 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлснээс гадна...

Манай ахмадууд Македоноос 10 медальтай ирж байна

Чөлөөт бөхийн 2018 оны ахмадын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 28-30-нд Македоны нийслэл Скопьегийн "VIP Arena Boris Trajkovski” спортын ордонд боллоо. Тэмцээн "А” (35-40 нас), "В” (41-45 нас) "С” (46-50 нас) "D” (51-55 нас), "E” (56-60 нас) гэсэн таван насны ангилалд өрсөлдсөн юм. Сүүлийн өдөр "А” ангиллын зургаан жингийн барилдаан болоход 78 кг-ын жинд "Женко” клубийн тамирчин Б.Лхагвадорж мөнгө, 88 кг-ын жинд Орхон аймгийн...