|

Засгийн сэлгээ Засаг дарга нарт ч хамаатай

Цэц шийдвэр гаргалаа. Эрхэм гишүүдэд "давхар дээл”-ийг зөвшөөрөв. Хоёроос дээш сонгогдсон гишүүд нойргүй хонож эхлээд байна. Мөн УИХ-ын гишүүдийг олуулаа болгох хаалгыг нээв. Тэрнээс болоод Төрийн ордны гадаа ч гишүүний сэнтий зорьсон "улстөрчид”-ийн цуваа үүслээ. Ямартай ч ойрын үед ээлжит бус чуулган зарлагдаж, Цэцийн шийдвэрийг хэлэлцэнэ. Хариу нь бараг тодорхой доо. Цэцийн шийдийг хүлээж авна. Тэгээд Засгийн сэлгээ хийгдэнэ гэсэн үг.   ...

Засгийн газар 2022 оны хөгжлийн төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 8.00 цагт эхэлж, 20 гаруй асуудал хэлэлцэж байна. Хуралдаанаар гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ ханш, инфляцын талаар, Ерөнхий сайдын Эгийн голын усан цахилгаан станцын төслийн үйл ажиллагаатай танилцсан талаар хэлэлцэж буй юм. Мөн "Хөх морь” төслийн хүрээнд гадаргын усны хуримтлал бий болгон усан хангамжийг нэмэх Орхон-Онги, Хэрлэн-Тооно төслийн хэрэгжилт,  Монгол Улсын Хөгжлийн 2022 оны...

Л.Оюун-Эрдэнэ: Нийслэлээс орон нутаг руу шилжиж буй төрийн албан хаагчдийг дэмжих зардлыг төсөвт тусгана

Улаанбаатар хотоос орон нутаг руу шилжиж буй төрийн албан хаагчдийг дэмжих зардлыг ирэх оны төсөвт тусгахаар төлөвлөж буйг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ. Тэрбээр, нийслэлийн удирдлагууд болоод холбогдох албаны хүмүүсийн хамт өчигдөр нийслэл Улаанбаатар хотод хэрэгжиж буй гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах төслийн хэрэгжилттэй танилцасан юм. Энэ үеэр Улаанбаатар хотод тулгамдсан асуудлуудыг шийдэх гарц гаргалгааны талаар...

НҮБ-ын тэргүүний айлчлалаас Монгол Улс юутай үлдэв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш манай улсад албан ёсны айлчлал хийгээд өчигдөр буцлаа. НҮБ-ын тэргүүний энэ удаагийн айлчлал  Монгол Улсын  олон улсын хэмжээнд эзэлж буй байр суурь, нэр хүндийг бататган харуулсан айлчлал болсон талаар судлаачид дүгнэж байна.  Антонио Гутеррешийг Төв талбайд ёслол төгөлдөр хүлээн авснаар албан ёсны айлчлал эхэлж, Төрийн гурван өндөрлөг,...

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг энэ онд дуусгана

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр /2022.08.10/ болсон. Хуралдаанаар хилийн боомтын бүс орчмын улсын хилийн зурваст газар ашиглуулахдаа зураг төсөл, бүтээн байгуулалтын ажлуудтай уялдуулахаар төлөвлөжээ. Тухайлбал, Улсын төсөв, зээл тусламжийн санхүүжилтээр нарийвчилсан зураг төслийн ажил хийгдэж буй 10, өргөтгөл, шинэчлэлт хийж байгаа 6 боомт байна. Боомтуудын ачаа болон зорчигч тээврийн нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлж, экспортыг...

Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ван Итэй уулзав

Монгол Улсын ерөнхий сайд, Ардын намын дарга Л.Оюун-Эрдэн Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад Хэргийн Сайд Ван Иг орон нутгийн цагаар 2022 оны 08-р сарын 07-нд Улаанбаатар хотноо хүлээн авч уулзав. ЗУРГИЙГ CRI -ААС ТАТАВ Л.Оюун-Эрдэнэ Ван Ид хандан Хятадын удирдагчдад чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлэхийг хүсээд "Монгол Улсыг вакцин, цар тахлын эсрэг материалаар хангаж, ард түмнийхээ эрүүл мэнд, сайн сайхныг хамгаалахад тусалж,...

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг эрчимжүүлэхээр тохиролцлоо

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар өнөөдөр хэлэлцээ хийж хамтарсан мэдэгдэл хийв. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ярихдаа: "Монгол-Хятадын найрсаг харилцаа хамтын ажиллагааны талаар хэлэлцээний хүрээнд Монгол-Хятадын хамтын ажиллагааг дүгнэж, айлчлалын давтамжийг тогтмолжуулах, эдийн засаг, хил гаалийн асуудлыг хөндлөө. Цар тахал болон олон улсын харилцааны нөхцөл байдал...

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монголд айлчлахаар хүрэлцэн ирлээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр хүрэлцэн ирлээ. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-г Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин "Чингис хаан" олон улсын нисэх буудалд угтаж авлаа. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И 7-8-нд Монгол Улсад албан ёсоор айлчлах...

Засгийн газрын тэргүүн Кибер аюулгүй байдлыг хамгаална

    2021.12.16  Сүүлийн 10 гаруй  жил янз бүрийн шалтгааны улмаас хойшлогдоод  байсан Кибер аюулгүй байдлын тухай анхдагч хуулийг парламентад хэлэлцэн батлав. "Кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд АНУ, ОХУ, БНХАУ, ХБНГУ, БНСУ, Япон, Хорват, Унгар, Гүрж, Литви, Латви, Сингапур, Эстони зэрэг улсууд бие даасан хуулиа батлан гаргасан бол ийнхүү Монгол Улс тэдний эгнээнд нэгдэв. ...

Сайд нарын ХОМ: 2020 он VS 2021 он

  АТГ-аас төрийн албан хаагчдын 2021 оны хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг  олон нийтэд ил болгосон.  Төрийн гурван өндөрлөгийн ХОМ болон өнгөрсөн сонгуулиар парламентад анх удаа сонгогдсон гишүүдийн орлого 2021 онд хэрхэн өөрчлөгдсөн талаар өмнөх дугаарт цувралаар хүргэсэн билээ.  Тэгвэл энэ удаа сайд нарын ХОМ-ийг өмнөх онтой харьцуулан нийтэлж байна.    Үл хөдлөх хөрөнгийн тоо нэмэгджээ ЗГХЭГ-ын дарга...