|

Венесуэлийн сөрөг хүчин ажил хаялт зарлахаа мэдэгдлээ

Венесуэлийн сөрөг хүчин болон түүний талыг баримтлагчид ирэх долоо хоногт Ерөнхийлөгч Николас Мадурогийн Засгийн газрын үйл ажиллагааг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн хоёр хоногийн ажил хаялт хийх гэж байгаагаа мэдэгдлээ. Энэ тухай "Ардчилсан эв нэгдлийн эвсэл” сөрөг хүчнээс сонгогдсон Үндэсний ассамблейн депутат Симон Кальсадилья сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Тэрээр "Бид нийгмийн бүх салбар, бүх ажилчид, оюутан, бизнес эрхлэгчид, тариачид,...

Япон улсын тэргүүн хатагтай АНУ-ын Ерөнхийлөгчтэй ярихыг хүссэнгүй

ХБНГУ-ын Гамбург хотноо болсон Их-20  дээд хэмжээний уулзалтын үеэр оройн зоогийн үеэр АНУ-ын Ерөнхийлөгч  Дональд Трамп Япон улсын Тэргүүн хатагтайг үл тоомсорлосон ааш аяг гаргасан билээ. Үүнийхээ дараахан АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путинтай хоёр дахь удаагаа уулзах үеэрээ  Аки Абэ "Англиар ярьдаггүй" хэмээн ярьсан тухай баттай эх сурвалжууд мэдээллэв. АНУ-ын Ерөнхийлөгчийн ийнхүү хэлсэн нь ч...

Туркт хүчтэй газар хөдлөлт боллоо

Туркийн баруун эрэгт 6,7 баллын хүчтэй газар хөдлөлт болсон тухай Европын Газар Дундын тэнгисийн газар хөдлөлтийн чичирхийллийн судалгааны төвөөс мэдээллээ. Газар хөдлөлт баасан гарагийн шөнө Улаанбаатарын цагаар 01:31 цагт болсон байна. Газар хөдлөлтийн голомт нь амралт, сувиллын Бодрум  хотхоноос өмнө зүгт 12 км-ийн зайд, Грекийн Родос арлаас 90 км-ийн зайд 10 км-ийн гүнд байжээ. Газар хөдлөлтийн дараа бага хэмжээний цунами үүсчээ. Газар...

Б.ЭНХЖАРГАЛ: ЯПОНЧУУД ГАНЦААРЧИЛСАН ТОГЛОЛТОД ДУРГҮЙ, БҮХНИЙГ ХАМТДАА БҮТЭЭДЭГ

Япон улсын Кобе хот дахь "Airbus group”-ийн Нисдэг тэрэгний үйлдвэрийн инженер Б. Энхжаргалтай ярилцлаа. 11 жилийн өмнө Монголоос 32-уулаа гарсан балчир хүүхдүүдээс одоо Японд нисдэг тэрэгний инженер болж, мэргэжлээрээ ажиллаж байгаа нь Б. Энхжаргал ажээ. Түүний дайчин чанар, эх орноо гэсэн сэтгэл үе тэнгийн залууст нь үлгэр дууриал болно гэдэгт итгэлтэй байна.   -Хэдэн настайдаа Японд ирсэн бэ. Японд анх очсон талаараа эхэлж ярихгүй юу?...

Йемен улсад булчин задрах тахлын улмаас 1802 хүн нас баржээ

  Йемен улсад энэ оны дөрөвдүгээр сарын сүүлчээс эхлэн тархсан булчин задрах тахал өвчний улмаас нийтдээ 1 802 хүн нас барсан тухай Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас мэдэгдлээ. Тус улсын 21 мужид булчин задрах тахал өвчний сэжигтэй тохиолдол 356 591 бүртгэгдээд байгаа аж. Нийслэл Сана хот уг өвчний тархалтад хамгийн ихээр нэрвэгдээд байгаа бол баруун хойд нутгийн Хажа мужид нас барсан хүмүүсийн тоо хамгийн...

Хүн төрөлхтөний анхны Смайл-ыг Туркийн археологичид олжээ

Туркийн өмнөд нутагт малтлага хийж байсан археологичид хамгийн эртний байж болох смайл буюу инээмсэглэж буй царайны дүрслэлийг олжээ. Туркийн Газиантеп мужийн Каркамыш хотод хийж буй археологийн малтлагын явцад олдсон вааран дээр дээр өдгөө хамгийн өргөн хэрэглэгддэг буй смайл дүрслэгдсэн байжээ.  Ойролцоогоор МЭӨ 1700 онд урласан байх магадлалтай смайлын дүрслэлтэй ваар нь жижигхэн бариултай, цайвар өнгөтэй аж. Италийн Болонья хотын...

Агуу математикч Марям Мирзакани таалал төгслөө

Стэнфордын Их сургуулийн профессор, дэлхийн ахмгийн анхны бөгөөд цорын ганц агуу математикчин гэгддэг Марям Мирзакани таалал төгсчээ. Цорын ганц агуу математикч гэхийн учир нь Математикийн салбарын Нобел хэмээн нэрлэгддэг Фиелдсийн медалийг хүртсэн цорын ганц эмэгтэй болсноороо энэ салбар дахь эрчүүдийн ноёрхлыг эвдсэнд оршино. Математикийн шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмрээ оруулж явсан Марям 40 насандаа хөхний хорт хавдрын улмаас өнгөрсөн...

Лю СяоБо-гын чандрыг далайд цацлаа

Нобелийн Энх тайвны шагналт Лю Сяобогийн чандрыг түүний гэр бүлийнхэн бямба гарагт далайн усанд цацаж салах ёс хийжээ. Түүний чандрыг ийнхүү далайд цацсан нь тэрслүү үзэлтний бүх ул мөрийг үгүй хийх гэсэн Бээжингийн оролдлого байлаа гэж шүүмжлэгчид хардаж байгаа юм. Лю СяоБо-гын гэр бүлийнхэн түүний чандрыг Бээжин дэх гэртээ авчрахыг хүсэж байсан ч гэнэтийн ийм шийдвэр гаргасанд улс төрийн оролцоо буюу Хятадын эрх баригчдын тулган шаардалт...

Б.Йылдырым: Төрийн эргэлт хийхээр оролдсон хүмүүс сайн, муу гэж ангилж болохгүй

ИСТАНБУЛ./ANADOLU/. "2016 оны 7 дугаар сарын 15-наас хойш төрсөн хүүхдүүдэд Фетуллах Гүлэний удирдсан FETЦ террорист урсгалын талынхны зохион байгуулсан төрийн эргэлт хийх оролдлоготой адил эмгэнэлт явдал тохиолдохгүй гэж найдаж байна” хэмээн Туркийн Ерөнхий сайд Бинали Йылдырым мэдэгдлээ. Тэрбээр Истанбул хотод болсон олон улсын бага хуралд оролцож үг хэлсэн юм.   "7 дугаар сарын 15-ны үйл явдал бол Туркийн түүхэн дэх хамгийн ихээр ...

Ван Даммийн охин аавынхаа авьяасыг өвлөжээ

 Холливуудын нэрт жүжигчин Ван Дамм залуудаа спортын олон төрлөөр хичээллэдэг байжээ. Тэрбээр Бельгийн нэр хүндийг дэлхийн кино ертөнцөд гаргаж чадсан цөөхөн алдартны нэг бөгөөд ард түмэн нь түүнийг "Ноён Бельги” хэмээн хүндэлдэг гэнэ. Ван Дамм 16 нас хүртлээ балетын чиглэлээр хичээллэдэг байсан гэдэгт итгэх хүн олдохгүй биз. Харин тэрээр хамгийн сүүлд "Биелэгдэшгүй даалгавар” киноны хоёрдугаар ангид тоглосон юм. Түүнээс хойш уран бүтээлч...