|

Мексикийн Жалиско мужид 44 цогцос олджээ

Мексикийн шүүх эмнэлгийн эрдэмтэд Жалиско мужид худагт оршуулсан 44 цогцсыг олж тогтоожээ. Гуадалахара хотын ойролцоо олдсон бөгөөд нийт 119 хар уутанд хийсэн байжээ. Есдүгээр сарын эхээр орон нутгийн иргэд эвгүй үнэрийн талаар гомдоллож цагдаад хандсан байна. Жалиско муж бол Мексикийн харгис хэрцгий хэргүүд гардаг муж бөгөөд энэ онд тус мужид олдсон хоёр дахь цогцоснууд юм.
Биеийнх нь дийлэнх хэсгийг нь тайрсан байсан тул тэднийг тодруулахын тулд эрх баригчид өөр өөр хэсгүүдийг хооронд нь хуваах шаардлагатай болжээ. Орон нутгийн шүүх эмнэлгийн тасаг хэт их ачаалалтай байгаа бөгөөд үйл ажиллагаагаа дуусгахад шаардлагатай мэргэжилтэн байхгүй гэж мэдэгджээ.
Д.Тулга