|

Дуучин Б.Амархүүг ХАР ТАМХИНЫ хэргээр цагдан хорьжээ

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид өнгөрсөн шөнө ОХУ-ын Буриад улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүүг цагдан хорьжээ. Тэрбээр өөрийн эзэмшлийн авто машиндаа хар тамхи хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригдсан байна. Тухайн үед түүнтэй эхнэр О.Ариунзул нь  хамт байсан талаар эх сурвалж өгүүлж байна.

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Б.Амархүүг өнгөрсөн шөнө цагдан хорьсон нь үнэн. Эхнэрийг нь хамт хорьсон гэдэг нь ташаа мэдээлэл” гэх тайлбарыг өглөө. Дуучин Б.Амархүүг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан, шалгаж байгаа аж.

Б.Эрхэс

Эх сурвалж: Zindaa.mn