|

Хамгийн царайлаг хөнгөн атлетикийн тамирчин

Америкийн "Busted Coveragе” сэтгүүлээс тодруулсан дэлхийн хамгийн халуухан тамирчин Алиса Шмидттэй танилцана уу. Өдгөө 20 настай Германы тамирчин бүсгүй  200, 400, 800 метрийн богино зайн гүйлтийн төрлөөр мэргэшжээ.

Европын өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд 2017 онд тэрбээр мөнгөн медаль хүртэж байсан бол 2019 онд болсон 23-с доош насны Европын аварга шалгаруулах тэмцээнд хүрэл медаль авч байсан аж.  

Японы нийслэл Токиод 2020 онд болох зуны олимпын наадамд оролцох нь түүний гол зорилго аж.

Энэ бүхнээс гадна тамирчин бүсгүй спортын хувцасны "Puma” брэндийн нүүр царай болдог аж. Байгаль дэлхий түүнд гоо үзэсгэлэнг харамгүй заяажээ.

Түүний "Instagram” дахь дагагчдын тоо хагас сая хэдийнээ давжээ. Биеийн төгс галбир, гоо үзэсгэлэн нь ийм тооны дагагчтай болоход нөлөөлсөн болов уу. 

Э.Аянзаяа
* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу