|

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн ажилтан хаягдлын даланд живж амиа алджээ

 

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн ажилтан хаягдлын даланд живж амиа алджээ

 

Дарханы төмөрлөгийн үйлдвэрт энэ сарын 4-ний өдөр үйлдвэрлэлийн осол гарч, 48 настай ажилтан амиа алджээ. Тодруулбал,  Нойтон баяжуулах үйлдвэрийн далан хариуцсан ажилтан Ш хаягдлын даланд живсэн байдалтай нас барсан байна.

Талийгаач гэртээ ирэхгүй байсан тул ар гэрийнхэн нь хайж ажил газарт нь очсон байна. Ингэхэд машин нь ажлынхаа хашаанд байсан гэх бөгөөд энэ үед л тус үйлдвэрийн удирдлагуудын зүгээс ажилтнаа эрэн хайж эхэлсэн аж.

Улмаар хаягдлын даланд живсэнийг нь мэдэж,  цагдаа болон онцгой байдлын газрын алба хаагчид ирж ажиллаж байж цогцсыг гаргаж авчээ. Энэ ослын талаар тус үйлдвэрийн удирдлагууд нууцлаад өнгөрөх гэж байж болзошгүй гэх мэдээлэл байна. Үйлдвэрийн удирдлагуудтай холбогдохж мэдээлэл авах гэсэн боловч утсаа авсангүй.  

Талийгаачийн эр гэрийнхэн "Шинжилгээний хариу гараагүй байгаа учраас ярих зүйл алга. Компанийн зүгээс хүмүүс ирж бидэнд эмгэнэл илэрхийлсээр байна” гэх мэдээлэл өглөө.

"Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг бодлогоор дэмжиж, хөгжүүлэх зорилгоор Засгийн газар 2006 онд М.Отгонбаяр захиралтай "Кью Эс Си” компанид 30 жилийн хугацаатай, концессын гэрээгээр хувьчилсан билээ.