|

О.Хангай Дархан-Уул аймагт болсон барилдаанд түрүүллээ

О.Хангай Дархан-Уул аймагт болсон барилдаанд түрүүллээ

 

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Техникийн шинжлэх ухааны доктор, профессор Р.Лхагвасүрэнгийн нэрэмжит Дархан-Уул аймгийн Уул уурхай эрчим хүчний Политехник коллежийн 80 жилийн ойн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын уугуул улсын харцага О.Хангай түрүүлжээ.


Тус барилдаанд Баян Өлгий аймгийн Улаанхус сумын уугуул улсын начин Б.Серик үзүүрлэсэн байна. харин Их шөвөгт Төв аймгийн Сүмбэр сумын уугуул улсын начин Г.Ганжад, Төв аймгийн Баянчандмань сумын харъяат аймгийн хурц арслан Э.Ууганбаяр нар тус тус шалгарлаа.

Монцамэ агентлаг