|

Дарханы замын ажил дуусаагүй ч ирэх сарын 1-нээс нээнэ

Дарханы замын ажил дуусаагүй ч ирэх сарын 1-нээс нээнэ

 

Улаанбаатар -Дархан чиглэлийн 204.11 километр замын засварын шинэчлэлтийн ажил зургаадугаар сарын 19-нд эхэлсэн. Төлөвлөгөө ёсоор бол арван нэгдүгээр сарын 1-нд замын ажил дуусах ёстой. Гэвч компаниудын хариуцлагагүй байдлаас болж замын ажил хоцорсон тухай Зам тээвэр, хөгжлийн сайд мэдэгдсэн. Гэхдээ замыг их засвар,  шинэчлэлийн хүрээнд огцом өгсүүр, эргэлтийг алга болгож хатуу хучилттай замаа ирэх сарын 1-нд нээх юм байна. Тэгэгхгүй  бол хүйтний улирал ойртох тусам иргэд түр замаар зорчиход улам хүндрэлтэй болно гэдгийг салбар яамнаас мэдээлэв. Зам засварын ажлыг таван хэсэгт хуваан гүйцэтгэж байгаа. Одоогоор нэгдүгээр багц дээр аспальтан хучилт, хоёр, дөрөв дээр өргөсгөлт, гурав, тав дээр цементээр бэхжүүлсэн суурийг хийж байгаа аж. Үлдсэн замын ажлыг ирэх хавраас үргэлжлүүлэх юм байна.
Eagle.mn
* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу