|

“Зэвсэг” нэгдсэн арга хэмжээ 70 хувьтай байна

"Галт зэвсгийн тооллого” явуулах журмын дагуу "Зэвсэг” нэгдсэн арга хэмжээ есдүгээр сарын 20-ноос 11 дүгээр сарын 20-ны хооронд Улс орон даяар нэгэн зэрэг явуулж байна. Дархан-Уул аймагт өнөөдрийн байдлаар галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэлтэй иргэдийн бүртгэл, тооллого 70 гаруй хувьтай байгаа аж. Бичиг баримтгүй галт зэвсгийг эх сурвалж шаардахгүйгээр бичиг баримт олгож байгаа бөгөөд энэхүү тооллогод идэвхтэй хамрагдахыг нийт галт зэвсэг эзэмшдэг иргэддээ аймгийн Цагдаагийн газраас уриалж байна.
Хэрвээ иргэд, хуулийн этгээд заасан хугацаандаа галт зэвсгийн бүртгэл тооллогод хамрагдаагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д заасны дагуу торгуулийн арга хэмжээ авах хуулийн хариуцлага ногдуулахаар заажээ. Зэвсэг нэгдсэн арга хэмжээ дуусах хугацаа болоогүй гэж хойшлуулалгүйгээр хугацаандаа амжиж тооллогод хамрагдах, бичиг баримтын зөрчилтэй эсвэл бичиг баримтгүй галт зэвсэг эзэмшиж байгаа бол ирэх сарын 20-ноос өмнө бүртгүүлж сургалтад хамрагдах хэрэгтэй аж.
Л.Отгонбаатар