|

3ээ охиндоо бичсэн эмээгийн захидал

 

"Хонгорхон минь! Би энэ захидлыг одоогоос 25 жилийн өмнө ээжид чинь бас бичих байж дээ гэж бодож сууна.

Тэгэхэд эмээ нь юун захидал бичих сэхээтэй манатай, туршлага гэхээр зүйл барагтай, гэр бүлээ хэрхэн асрах билээ, хичээлээ яаж таслалгүйгээр охиноо өсгөх билээ гэсэн зүйл л боддог 25-тай залуухан бүсгүй явлаа.

Өвөө чинь шөнийн ээлжинд ажилладаг байсан болохоор хааяа ээж чинь өвдөөд шөнөжин уйлагнахад надад тусалж чаддаггүй байж билээ.

Одоо би 50 нас гарчихсан, хэрдээ л амьдарч үзсэн учраас чамдаа хэлэх жаахан ухаан нэмчихсэн л сууж байна.

Энэ амьдралыг бүгдийг нь мэддэг гэж хэлэхгүй ч чамайгаа юунаас ч айхгүй, зовохгүй илүү аз жаргалтай амьдраасай гээд эмээ нь бичиж байна.

Чамд хэрэг болно, хайрт зээ охин минь! 

1. Хөдөлгөөнөөс бүү ай! Дугуй, коньки, дүүжин савлуур роликоор тогло. Хөдөлгөөн чамайг тэнцвэрт сургана. Унавал мэдээж өвдөнө. Гэвч чи унасныхаа хүчээр уйлаад, хурдан босч ирж сурна.

2. Үзэл бодлоо илэрхийлэхээс бүү ай! Хүлээн зөвшөөрөхгүй, таалагдахгүй байвал чи дуугүй байх хэрэггүй. Нөхөрлөл, бүр хайр сэтгэлийн төлөө өөрийнхөө үзэл бодлыг хэзээ ч бүү хязгаарла.

Чамайг сонсохгүй нөхөрлөлийг ямар нөхөрлөл гэх вэ?

Чамд ямар байгааг сонсохгүй хайрыг ямар хайр гэх вэ?

3. Уучлал гуйхаас бүү ич! Зөвхөн хүчирхэг охид л уучлал гуйж чаддаг юм шүү дээ.

Алдаа гаргавал«Уучлаарай, миний буруу байжээ. Алдаагаа яаж засч болох вэ?» гэж хэлэх хэнд ч мэдээж амаргүй.

Гэвч үүнд суралцаж чадвал хэнд ч ялагдахгүй нэгэн болдгийг миний үр санаарай.

4. Муу дүн авахаас битгий ай! Муу дүн тийм ч муу байдаггүй.

Энэ нь чиний одоохондоо л байгаа сул талыг хэлж өгч байгаа хэрэг. Юугаа яаж сайжруулахаа чи тэр "муу" дүнгээс мэдэж авна шүү дээ.

Муу дүн чамайг тэнэг гэж хэлж буй зүйл огтоос биш, чамд харин урагшлах хүч болох гэж "ирдэг" юм шүү дээ.

5. Олны танил нэгэн биш дээ гэж битгий санаашир!

Үдэшлэгт явсан, зоогийн газрууд, үзвэрийн газар, арга хэмжээнд оролцсоноороо зураг хөргөө интернетэд байрлуулаад үеийнхэн чинь "алдаршиж" байгаа нь миний охинд гоё санагдаж мэднэ.

Тэр хүмүүс шиг бусад хүмүүс намайг хэр харах бол гэж интернет шагайж суухын оронд миний охин жишээлбэл, морь унаж сур, сайн харваж сур, сайхан дуулаад сурчих.

Бусад нь комьпютераасаа огт холдож чадахгүй байхад амьдрал дээр илүү ихийг хийж сурсан байх чинь чамайг илүү сонирхолтой илүү холын аянд хөтөлж, илүү олон сайхан хүмүүстэй учруулна шүү дээ.

6. Ялгаатай байхаас, өөр байхаас бүү ай!

Эмээ чинь бас цорын ганц хүн, бусдаас өөр. Гэхдээ өөрөөрөө байхаас, өөр байхаас хэзээ ч айж байгаагүй юм шүү.

7. Дурлахаас бүү ай!

Хэзээ нэгэн өдөр чи дурлах болно. Битгий сандар. Зүгээр л дурла. Догдол, тэр сайхан мэдрэмжийг мэдэр.

8. Анхны үнсэлтээс бүү ай!

Эмээдээ итгэ, үнсэлт бол гайхалтай мэдрэмж төрүүлдэг зүйл юм шүү.

Чадах эсэхдээ эргэлзэх хэрэггүй, бүх эмэгтэйчүүдийн цусанд бий, бид үнэхээр сайн үнсэлцдэг шүү

9. Нөхөрт гарах эсвэл гарахгүй байхаас бүү эмээ!

Том болоод хуруундаа гэрлэлтийн бөгж зүүх эсэхээ чи өөрөө шийднэ. Гэрлэлт гэр бүлийн амьдралаас аз жаргал хүртэж чадахаар бол гэрлэх чинь зөв өө.

Эргэн тойрон хиртэй оймс нь хөглөрч, замбараагүй хувцас нь овоорсон байсан ч чи жаргалтай байж чадна, чи түүнд нь ч уурлахгүй гэвэл тэр хүнтэйгээ гэрлэ.

Түүнд иллэг хийж өгч, үдэшлэгт хамт явж, нохойгоо хамт салхилуулна, жаргалтай бас хамгийн гунигтай мөчид хамт байна гээд бодож үзээд шийдээрэй.

10. Хүүхэд гаргахаас бүү ай!

Амархан, өвдөхгүй гэвэл худлаа болно. Гэхдээ эмэгтэй хүний амьдралын хамгийн сайхан мөч шүү дээ. Тэвчээрэй.

11. Салалт тохиолдвол бүү ай! Амьдрал баялаг.

Янз бүрийн зүйл тохиолддог.Хамгийн чухал нь хэзээ ч бүү зов. Салалт бол амьдралын төгсгөл биш шүү дээ. Илүү сайн, илүү сонирхолтой амьдралын эхлэл байж болдог юм шүү дээ.

12. Ганцаардлаас бүү ай!

Заримдаа ганцаараа байх нь тустай байдаг. Бүр илүү жаргалтай ч байх нь бий. Харин их удаан ганцаардах тийм ч таатай биш.

13. Уйлахаас бүү эмээ!

Нулимс бол үргэлж чадалтай хүний сонголт байдаг. Би хүчтэй эмэгтэй, би уйлж чаддаг. Уйлах, инээх нь хурдан, бүр гэртээ бүх оймсоо талаар нэл шидэлдэг гээд бод доо

14. Шинэ зүйл туршихаас бүү эмээ!

Насны тухай хүмүүсийн хэлэхийг тоох хэрэггүй. Чиний хүсэл толгой эргэм байсан ч хамаагүй, амьдралаас чухал гэсэн зүйлээ ав, амс.

15. Хөгшрөхөөс битгий ай!

Нас ахих хэрээр чи амьдралыг илүү үнэлдэг болж, ойр дотныхноо улам ихээр хайрладаг болно. Дараа нь магадгүй над шиг ингээд ач, зээдээ зориулаад захидал бичиж ч магадгүй шүү дээ.

16. Ойр дотныхноо алдахаас битгий айгаарай!

Энэ тухай чамд бичих эсэхээ би удаан бодсон, бас эргэлзсэн. Гэхдээ энэ амьдралд ирсэн бүхэн буцдагийг миний бяцхан минь чи мэдэх болно. Бүгд явцгаадаг ч хайр нь үргэлж чиний дэргэд, чиний дотор оршсоор байх болно.

Үүрд чамдаа хайртай шүү

Эмээ нь

Эх сурвалж http://www.info.mn
* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу