|

Монголын 3 сая иргэн бүгд А.Ганбаатар, Ц.Сандуй нарын “ хам хэрэгтнүүд”

Хонгилын шүүгчид Улсын яллагчийн зүйл ангийг өөрчилдөг гажиг тогтолцоог бий болголоо

Монголын шүүх яаж ажилладагийг өчигдөр А.Ганбаатар, Ц.Сандуйн нарын шүүх хурлаас ард түмэн харлаа. Тодруулбал, тус хэрэг дээр ажилласан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу, шүүгч Ч.Отгонбаяр, Ц.Мөнх-Эрдэнэ нар улстөрийн захиалгаар хэргийг шийдэж болдог гэдгийг харууллаа.

Уг нь Улсын яллагч А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг хүчингүй болсон 2002 оны Эрүүгийн хуулиар "Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэсэн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн ч шүүх төрийн.  эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаанд оролцоогүй юм байна. Харин сонгуулийг будлиантуулахыг оролдсон хэмээн Улсын яллагчын зүйл ангийг өөрчилж хуулиас дээгүүр эрхийг эдэлчихэв.

Өөрөөр хэлбэл, 60 тэрбумын хэргийг хамгийн сүүлд сонссон үйлдэл нь 2014 онд хамаарна гэж мөрдөн байцаалтын явцад тогтоосон учраас хөөн хэлэлцэх хугацаа 5 жилээр дууссан. Ингээд хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир яллах боломжгүй гэж Улсын яллагч шүүх бүрэлдэхүүнд танилцуулсан. Гэтэл шүүхээс хөөн хэлэлцэх хугацааг 2014 оноос биш бичлэг задарсан буюу 2016 оны зургаадугаар сарын 19-ны өдрөөс эхэлж тоолно гэж  үзээд ял ногдуулсан. Мэдээж шүүх хүчингүй болсон 2002 оны Эрүүгийн хуулиар тэднийг зүйлчилсэн бол Монголд биш юмаа гэхэд дэлхийд шившгээ тарих байсан гэдгийг А.Ганбаатарын өмгөөлөгч Мэргэн хэлж байв. Тиймээс л шүүгчид тэдэнд заавал ял ногдуул гэсэн үүргийн дагуу Улсын яллагчийн оруулж ирсэн зүйл ангийг өөрчилж дур мэдэн өөр зүйлээр ял ногдуулсан нь энэ хэрэг анхнаасаа улстөрийн захиалгатай хэрэг байсан гэдгийг нотолчихов.

Хэрвээ анхнаасаа эзэн нь байвал хэрэг нь байна гэсэн процессыг баримталсан юм бол яах гэж шүүх хурал хийж энэ олон өмгөөлөгч нарыг шүүхийн танхимд бүтэн 10-н цаг барьсан юм бэ хэмээн хэлж байв. Г.Доржзодов ч ял сонсох ёстой.

Ямартай ч Г.Доржзодовын зохиосон схемийг сонссоныхоо төлөө тэд ял авч байгаа бол Монголын гурван сая иргэн ч бүгд 4-н жилийн хорих ял авах ёстой болж таарлаа.
Өөрөөр хэлбэл, санаачлагчийг нь хариуцлагаас мулталж, жирийн иргэн Г.Доржзодов болгож сонссон хоёр хүн нь өдгөө ял сонссонд Монголын ард ихэд гайхаж Хонгилын шүүгчид байна хэмээн ярьцгааж байна.

Хэрвээ Ц.Сандуй 2016 онд үнэмлэхүй олонх болчихоод, тэр схемийг нь хэрэгжүүлсэн бол, Г.Доржзодов тухайн үед мөнгөө авчихаад чимээгүйхэн, дуугүй сууж байх байсан болов уу. Харин түүний зохиосон схемийг сонссон хэрнээ амьдралд хэрэгжүүлээгүй учраас Г.Доржзодов тэднийг шантаажилж, мөнгөтэй болох гээд өрсөлдөгчид нь ярианы бичлэгээ борлуулж Монголын гурван сая гаруй иргэнд нийтээр нь сонсгосон нь үнэн. Өөрөөр хэлбэл, дээр хэлсэнчлэн бид бүгдээрээ Ц.Сандуй, А.Ганбаатар нарын хам хэрэгтнүүд гэсэн үг. Үүнээс үзэхэд Г.Доржзодов 60 тэрбумын схемийг санаачилсан нь тодорхой төдийгүй зохиогч нь гэдгийг сошиалаар шуугисан хэвээр л байна. Өнөөдөр 60 тэрбумын зохиогч Г.Доржзодов ял сонсч буруудаагүй ч тэрбээр энэ хэрэгтээ хэзээ нэгэн өдөр ял сонсч буруутан болно гэж хэлэхэд буруудахгүй болов уу.

Магадгүй манай улс гадны улс орон шиг шударга ёсыг эрхэмлэдэг байсан бол Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг бус Г.Доржзодовыг гэмт хэрэгтний ширээний ард суулгах байсан. Даанч өрсөлдөгчөө дарах гэсэн увайгүй хүмүүсийн эрх мэдэлд дарагдсан хуулийнхан энэхүү хэргийг улстөрийн захиалгаар шийдчихлээ. Ямартай ч Ц.Сандуй, А.Ганбаатар нарт ял өгснөөр МАН-ынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч УИХ-ын гишүүд нь ч эрх ямбаасаа татгалзах ёстой. Учир нь шүүх тэднийг УИХ-ын сонгуулийг будлиантуулсан хэмээн ял ногдуулсан.
Мөн МАН-ын бүх удирдлага, албан тушаалд томилгоо хийсэн хүн бүр ял авах ёстой бишүү. Юутай ч МАН-ын дарга нар Ц.Сандуйг золигт гаргаж томчуул нь мултарч үлдлээ. А.Ганбаатар, Ц.Сандуй нар ял авсан бол Г. Доржзодов ч авах ёстой.

Эцэст нь эрх мэдэлтний захиалгаар Улсын яллагчийн зүйл ангийг хүчээр өөрчилсөн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу, шүүгч Ч.Отгонбаяр, Ц.Мөнх-Эрдэнэ нар ганцхан жилийн дараа Б.Хурц нарын хүмүүс шиг ялтан болж торны цаана сууна гэдгийг мэргэжил нэгт нөхөд нь харамсангуй ярьж байгааг хэлэх нь зүйтэй болов уу.

Р.Саруул

Эх сурвалж: erennews.mn  

* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу