|

"Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай" хэлэлцүүлэг болов

Монгол орноо нар зөв тойрон хариуцлагатай уул уурхайг бий болгох зорилготой "Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлгийг өнөөдөр Дархан суманд зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт Дархан-Уул аймгийн Шарын гол, Хонгор, Орхон зэрэг сумын нутагт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл, бичил уурхайчид, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл аймаг орон нутгийн удирдлагууд мэргэжлийн байгууллагуудын алба хаагчид оролцлоо.
Хариуцлагатай уул уурхайн төлөө, байгаль эхээ хамгаалах чиглэлээр ажилладаг "Эрс шинэчлэл хөдөлгөөн” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Энхбат үйл ажиллагааг удирдан явуулсан бол Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Долгор, Монгол Улсын маркшейдерийн зөвлөх инженер Д.Гэрэлгуа, "Босоо хөх Монгол” төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн дарга Ц.Баяраа нар оролцож үндсэн илтгэлийг тавьсан юм. Үүний дараа Орон нутгийн удирдлагууд болон мэргэжлийн байгууллагууд өөрсдийн мэдээллээ хийж хэлэлцүүлэг өрнөсөн.

Дархан-Уул аймгийн тухайд Ашигт малтмал газрын тосны газрын даргын тушаалаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 65 ААНБ-д 7998,2 га газрыг эзэмшүүлсэн ажээ. Нутаг дэвсгэрээр нь авч үзвэл Хонгор суманд 42 ААНБ 4752,9 га, Шарын гол сум 15 ААНБ 2864,7 га, Дархан сум 6 ААНБ-д 251,4 га, Орхон суманд 2 аж ахуй нэгжийн 129,18 га талбай олгогджээ. Эдгээрээс ашигт малтмалын төрлөөр нь авч үзвэл алтны 35, нүүрсний 1, шохойн 14, элс хайрганы 4, төмрийн хүдрийн 2 , барилгын материалын 9 гэсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Орон нутгийн удирдлагуудын өгсөн мэдээллээр хариуцлагагүй уул, уурхайг таслан зогсоох хариуцлагатай уул уурхайг бий болгох чиглэлээр ажиллаж байгаа төдийгүй байгаль орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргээс эхлээд бууруулан ажиллаж байгааг онцолсон. Түүнчлэн үндэсний хэмжээнд өрнөж байсан "Алт" 1,2 хөтөлбөрийн хүрээнд олгогдсон тусгай зөвшөөрлийн балгаар нөхөн сэргээлт хийсэн талбай ховор байгаа юм. Хариуцлагыг их зүйлээс биш бага зүйлээс эхэлж иргэн, ААНБ-ууд дор бүрнээ үүргээ биелүүлээд явбал хариуцлагагүй гэдэг нэршил арилж хариуцлагатай уул уурхай бий болох боломжтой гэдгийг Буянтын хөндийн Шарын гол ТББ-ын тэргүүн О.Цэцэгмаа онцолсон.

Төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулан хамтарсан постыг өнгөрсөн 4 дүгээр сараас эхлэн хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэхээр 3 байршилд 24 цагийн үйл ажиллагаатай ажиллуулж байна. Аймгйин Цагдаагийн газар, ОБГ, байгаль хамгаалагчид хамтарсан хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэж давхардсан тоогоор 703 төрийн албан хаагчид 4392 цагийн үүрэг гүйцэтгэсэн талаар аймгийн БОАЖГ-ын дарга С.Ганзориг мэдээллээ.
Байнгын пост ажиллуулж эхэлсэнээр  2320 тээврийн хэрэгсэл бүртгүүлж нэвтэрсэн байна. Зөрчлийн тухайд бичиг баримтгүй нэвтрэхийг оролдсон бульдозер, эксковатор, өөрөө буулгагч  зэрэг 25 тээврийн хэрэгслийг зогсоож холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авсан ажээ. Хариуцлагатай уул, уурхайг нэг удаа ярилцаж суугаад бий болгодог зүйл биш, эх орон байгалийнхаа баялгийг хүртэж байгаа бол зүй зохистой хандах, нөхөн сэргээлтийг хийж хэвших, аюулгүй ажиллагааг мөрдөх, газар, орон нутгийнхны санаа бодлыг сонсч ажиллах нь чухал гэдгийг иргэдийн төлөөлөл хэллээ. Хэлэлцүүлгээс гарсан санал санаачилга, шаардлага, мэдээ мэдээллийг үндэсний хэлэлцүүлэг дууссаны дараагаар Шадар сайдад танилцуулах аж. Бид байгалиа ухахгүйгээр өөрөөр ажиллаж амьдрах боломжтой, эх орондоо эзэн нь байх ёстой гэдгийг ч "Босоо хөх Монгол” төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн дарга Ц.Баяраа сануулсан. Ийнхүү үндэсний хэмжээнд өрнөж буй хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт болж зохион байгуулагчид Сэлэнгэ аймгийн зүг хөдөллөө.

 

 

Л.Отгонбаатар
* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу