|

Улсын тэргүүний сум алтан намар, ургацын баяраа тэмдэглэв

Төрийн дээд шагнал Алтан гадас одонт, улсын тэргүүний Орхон сумынхан Алтан намар, ургацын баяраа тэмдэглэв. Монгол оронд Атар газар эзэмшсэний 60 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан энэ удаагийн ургацын баяр өргөн дэлгэр болж өндөрлөлөө.

Улсын төмс, хүнсний ногооны 30 орчим хувийг хангадаг хөдөлмөрч түмэнтэй Орхончууд өнгөрсөн жил хийсэн хөдөлмөр, бүтээсэн түүхээ үнэлүүлж улсын тэргүүний сум, түүхт 50 жилийнхээ ойн босгон дээр Алтангадас одонгоор шагнуулж байсан. Хаврын их ажлынхаа үр шимийг намартаа үзэж, дуслуулсан хөлс бүрийнхээ үнэ цэнийг хүртэн суугаа Орхончууд алтан намар, ургацын баярынхаа үеэр  төмс, хүнсний ногоогоор хийсэн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргаж амталгаат худалдааг зохион байгууллаа. 

Мөн үеэр аймгийн тэргүүний тариаланчаар 4, Найрамдлын дархан тэмдгээр 1, Атар-60 медиалаар 10, Онц тээвэрчин цол тэмдгээр 1 иргэн шагнуулж хөдөлмөр бүтээлээ үнэлүүллээ. Улсын тэргүүний сумынхан энэ жил 1400 га талбайд 18 нэр төрлийн төмс, хүнсний ногоо тариалж 14.3 мянган тн ургац хураан авчээ.
Л.Отгонбаатар
* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу