|

Ичиножёо 30 кг туржээ

Никкан спортс

Мэргэжлийн сүмогийн монгол бөх Ичиножёо 30 кг жин хасаж чадсан байна. Нурууны өвчнөөр өнгөрсөн тэмцээнд барилдаагүй тэрбээр энэ сарын 9-нөөс бэлтгэлээ хийж эхэлсэн.

Өнгөрсөн есдүгээр сарын башёд 224 кг жинтэй байсан бол хоёр сар хоолны дэглэм барьсны эцэст 192 кг хүртэл буулгасан байна. Дээд зиндаанд анх дэвшин бужигнуулж байсан таван жилийн өмнөх жиндээ буцан орлоо гэсэн үг юм.

Намрын тэмцээнд баруун мөрөө гэмтээж, Кюүшюүд нурууны өвчин сэдэрч, барилдах битгий хэл алхахад ч хэцүү байсан гэнэ. Энэ маягаараа байвал зодог тайлах нь гэдгээ ухаарч, хоолны дэглэм барьж эхэлжээ. 

Дараагийн озэки гэж нэрлэгдэж байсан Ичиножёо ирэх тэмцээний банцүкэ нь жюүрёо зиндаанд унасан. Монголын үлэмж биет сүмоч нэгдүгээр сард жюүрёогоос дахин сэргэлтээ эхлэх гэж байна.

М.Сугар-Эрдэнэ

Эх сурвалж: Zindaa.mn 

* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу