|

Улирал бүрт тохирсон хүнс хэрэглэ

 
 

Улирал бүрт тохирсон хүнс хэрэглэ

 

  • Өвөл хүний биеийн галын илч их байдаг тул чанасан мах, үхэр адууны махан шимтэй хоол зохимжтой
  • Байнга жиндэж даарах нь бөөр бэлхүүсний өвчин цаашлаад хий, бадган хямарч ханиад, яс үений өвчин, судас нарийсах гэх мэт олон өвчний суурь болдог
  • Биеийн үе барилдсан хэсгүүдийг даарахаас сэргийлэх хэрэгтэй  учир нь барилдуулагч бадган буюу өрнийн анагаах ухаанд нэрлэдгээр үений шингэн байдаг. Энэ нь даарснаас болоод барагдаж бүтцэд өөрчлөлт орж, үе өвдөгөөр өвддөг болдог.

Сүүлийн үед монголчуудын идээ ундааны соёл, ал- дагдаж, явдал мөр буруудаж буй талаар уламжлалтын эмч нар ярих боллоо. Мацаг бариад нас барлаа, турах гэж хоолны дэглэм бариад бөөрний дутагдалд оржээ гэсэн мэдээлэл чих дэлсэх болов. Монголчууд эрт үеэс уламжлалт анагаах ухааны дэглэм, зарчмыг мөрдөж ирсэн ард түмэн. Бидний өвөг дээдэс хамгийн зөв амьдарч иржээ гэж уламжлалтын эмч нар ярьж байхыг хэдэнтээ сонсов. Өвлийн улиралд хэрхэн хооллох талаар "Оточ Манрамба” их сургуулийн Уламжлалт анагаах ухааны тэнхимийн багш Б.Батчимэгийн зөвлөгөөг хүргэж байна. 

Сав ертөнцөд нар өмнөдөд зорчиж байгаа нь өвлийн улирал болж, хүйтэрч буйг илтгэнэ. Энэ үед байгаль улирлыг дагаад хүний биед өөрчлөлт явагддаг. Хүйтрэхээр бие организм илчээ хурааж эхэлдэг бөгөөд шар үсний үүд хаагдаж галын илч ихэсдэг. Ингэснээр биед халууны махбодь ихсэж хоол шингэлт, бодисын солилцоо түргэн явагдаж идсэн хоол унд хурдан шингэдэг. Учир нь хоол шингээх хүч их байх үед өлсөөд байвал биеийн тамир буюу цус, мах, өөх, яс, чөмөг, дусал барагддаг учир хэт өлсөхгүй, хэт цадталаа идэхгүй байх хэрэгтэй. Аливаа хүн өөрийнхөө бие организм, нас, улирал, өдөр тутмын нөхцөлд тохируулан хоол лох нь чухал. Өвөл хүний биеийн галын илч их байдаг тул чанасан мах, үхэр адууны махан шимтэй хоол зохимжтой. Хэт өлсөж тамир хорогдвол гүнжид болон үрийн тосоор биедээ түрхлэг, иллэг хийж махны шөл, бурам, сүү зэргийг хэрэглэвэл ядрахгүй. Эрт дээр үеэс монголчууд өвөл идэш бэлдэж, мах идэн, зуны улиралд цагаан идээгээ болгодог байсан нь галын илчтэй холбогдуулан зөв хооллож байсныг илтгэнэ. Өнөө үед суурин иргэншилтэй болох тусам зөв хооллох улиралдаа тохируулан идэх зүйл ховордож ходоод, эс шингэх өвчнөөс эхлээд дотор өвчнөөр өвчлөх нь ихсэж байна. Идэж байгаа хоол чанарлаг бөгөөд шимтэй, хий шар бадганд тохирвол тамир тэнхээг тэтгэдэг төдийгүй өнгө, амт, үзэмж зэрэг нь сэтгэлд зохистой байваас эмчилгээ болж байгаа юм. Байнга жиндэж даарах нь бөөр бэлхүүс ний өвчин цаашлаад хий, бадган хямарч ханиад, яс үений өвчин, судас нарийсах гэх мэт олон өвчний суурь болдог. Гуя шилбээ хүрсэн үслэг дулаан пальто, өвдөг шагай наас дээгүүр давсан гутал, малгай өмсөж даарахгүй байх хэрэгтэй. Биеийн үе барилдсан хэсгүүдийг даарахаас сэргийлэх хэрэгтэй. Учир нь барилдуулагч бадган буюу өрнийн анагаах ухаанд нэрлэдгээр үений шингэн байдаг. Энэ нь даарснаас болоод барагдаж бүтцэд өөрчлөлт орж үе, өвдөгөөр өвддөг болно. Идээ унд, явдал мөрийг улиралтай зөв зохицуулж чадваас эрүүл байх боломжтой. Өвчингүй, эрүүл байж урт наслая гэвэл улирал бүрийн онцл огт тохирсон хоол унд хэрэглэж, явдал мөрөө зохицуулах хэрэгтэй. Аливаа өвчнийг үүсгэх дөрвөн нөхцөл байдаг. Энэ нь идээ ундаа, явдал мөр, цаг улирал, ад гэсэн дөрвөн зүйл юм. Тиймээс хоол унд, явдал суудлаа зохицуулбал өвчин тусахгүй, урьдчилан сэргийлэх бололцоотой.

ЗГМ