|

Хаягдлын далан байгуулжээ

Дархан Төмөрлөгийн үйлдвэрийн ангижруулсан төмрийн үйлдвэр жилдээ 300 мянган тн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай нойтон баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулсан.
 
Тус үйлдвэрийн дэргэд "Хаягдлын далан” байгуулсан байна.
 
Хаягдлын далан 500.000 м.куб багтаамжтай бөгөөд гео мембра бүхий бүрхүүлтэй учраас хөрс рүү бодис нэвчихгүй аж.
 
Түүнчлэн саарал усыг дахин ашиглаж эхэлсэн байна. Уг далан эхний ээлжийн нэгдүгээр далан бөгөөд Дархан төмөрлөгийн үйлдвэрээс дахин далан барих ажил хийх юм байна.