|

“37-р точка” кино Улс төрийн захиалгаар хийгдсэн үү

"Фантастик” продакшны ээлжит уран  бүтээл "37-р точка” кино үзэгчдийг хүртээл болж, эхний бүлэг  үзэгчдийг нэлээдгүй  шуугиулсан.  Үзэгчдийн хүлээлт өндөр байгаа  2-р бүлгийн цуврал энэ сарын 30-аас эхлэхийг тэд зарласан .Тэгвэл "37-р точка” киноны талаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж цахим хуудсандаа санал бодлоо илэрхийлжээ. Тэрбээр "Тийм киноны сураг сонссон. Хэрсүү олон үзээгүй ойлгочихсон байна гэсэн. Эхний хэсэг нь ардчиллыг доош нь хийх. Дараагийнх нь бүр марзан. Al Capone маягийн гар л Монголыг аварна гэсэн мессэжтэй. Кино ч яахав захиалагчдаа таалагдах учиртай. Харин Монгол Улс!” гэжээ.

Сонгуулийн өмнөх жил гарч байгаа гэдэг утгаар нь мөн нэгдүгээр бүлэгт  ардчилсан хөдөлгөөнийг эхлүүлж буй залуусын тухай гарсан нь аль нэг Улс төрийн намын захиалгаар хийгдсэн гэх хардлага төрүүлж ,бүр  Ерөнхийлөгч асан ийнхүү жиргэх болсон нь үнэний ортой ч байж мэдэх.

Ямартай ч үзэгчдийг байлдан дагуулж нийгэмд хүлээлт үүсгэж чадсан "Фантастик” продакшны залуусын уран бүтээл улс  төрийн захиалгатай байв уу, Аль эсвэл гэмт хүн гэлбэлзэнэ гэгч болов уу хэн мэдлээ

Шуурхай.мн