|

Тарагнаас ялгарах антибиотик нь үрэвсэл үүсгэгчдийн эсрэг үйлчилгээтэй

 

Тарагнаас ялгарах антибиотик нь үрэвсэл үүсгэгчдийн эсрэг үйлчилгээтэй

 

Цагаан идээнд кальци болон бусад витаминууд ихээр агуулагддаг. Иймээс таргийг өдөр болгон тогтмол цагт ууж хэвшвэл тустай. Үүнээс гадна тарганд агуулагддаг бактериуд нь ходоодны өнгөр үүсгэж, цусан суулга болон гэдэсний элдвэрт халдварт өвчнөөс сэргийлэх ач тустай байдаг.   Гэхдээ тараг уухдаа хэд хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй.

Тараг нь: 

  • Элэг, нойр булчирхай, хоол боловсруулах замын эрхтнүүдийн үйл ажиллагааг сайжруулдаг
  • Хоол шингээлтэнд сайнаар нөлөөлнө 
  • Хаван буулгаж, цусны даралт тогтворжуулдаг 
  • Бүх төрлийн гурилан бүтээгдэхүүн болон овъёостой сайн зохицож, гэдэс цэвэрлэдэг 
  • Хөөрүүлсэн сүүгээр бүрсэн тарагны тослог бага байдаг учир жингээ хасахад тустай. Хурдан цадсан мэдрэмж төрүүлдэг

Гэрийн аргаар бүрсэн тараг хэрэглэхийг хичээгээрэй. Гэртээ бага хэмжээгээр тараг бүрэхдээ сүүгээ буцалгаад 40-450 хүртэл хөргөж, таргийн хөрөнгийг сүүний 5%-ийн хэмжээнд хийж сайтар хутгана. Тараг 4-6 цагийн дотор бүрэлдэнэ. Тиймээс унтахдаа бүрж хонуулаад, маргааш нь шинэ тараг хэрэглээрэй. Мөн таргийг ямар сүүгээр бүрснээсээ шалтгаалаад тослог, тэжээллэг чанар нь өөр байдаг. Түүхий сүүний тараг 3.2%-иас доошгүй, буцалгасан сүүнийх 1.0-1.3%, машиндсан сүүнийх 0.05-0.07% -ийн тослогтой байдаг.

Таргийг өлөн элгэн дээрээ ууж хэвшвэл, үйлчлэл нь хамгийн сайн байдаг. Мөн таргийг оройн цагаар хэрэглэж байгаа бол оройн хоол идэхгүй байх нь хамгийн зүйтэй. Ингэснээр таньд цатгалан мэдрэмжийг төрүүлж бага идэхэд ач тустай. Мөн сайхан унтаж амрахын зэрэгцээ, жингээ хасахад дэмжлэг үзүүлдэг. Таргийг унтахаас 2 цагийн өмнө уух нь хамгийн тохиромжтой.