|

2020 онд болох аялан тоглолтууд: Элтон Жон, Мадонна, Монгол Хү

Хөгжмийн ертөнцөд шинэ түүхийг бүтээх 2020 он гарч, нэгэн шинэ арван эхэллээ. Энэ жил аялан тоглолтоо хийх уран бүтээлчдийн товыг хүргэе. 

Поп, рок, рэп ба бусад...

2020 онд болох аялан тоглолтууд: Элтон Жон, Мадонна, Монгол Хү

Мадонна

Алдарт дуучин Мадонна анхны аялан тоглолтоо 1985 онд "The Madame X Tour” нэртэйгээр хийж байсан.  Харин түүний шинэ оны аялан тоглолт Англи улсын нийслэл Лондон хотоос эхлэх аж. Тоглолт нэгдүгээр сарын 27-ноос хоёрдугаар сарын 16-ныг дуустал үргэлжилнэ.

2020 онд болох аялан тоглолтууд: Элтон Жон, Мадонна, Монгол Хү

Карли Рэй Жепсен

2012 онд хит болж байсан "Call Me Maybe” дуугаараа олонд танигдаж байсан дуучин Карли Рэй Жепсен өнгөрсөн онд нам жим байсан. Энэ онд шинэ уран бүтээл, аялан тоглолтоороо ирэх төлөвлөгөөтэй байгаа түүний аялан тоглолт хоёрдугаар сарын 7-нд Английн Манчестер хотоос эхлэх аж.

2020 онд болох аялан тоглолтууд: Элтон Жон, Мадонна, Монгол Хү

Хү

Youtube хуудаснаа Хү хамтлагийн дебют дуу болох "Юу вэ юу вэ юу” 25 сая хандалт аваад байна. Тэд мөн өнгөрсөн онд анхны цомгоо "Гэрэг” нэртэйгээр гаргасан. Тэдний олон улсын аялан тоглолт хоёрдугаар сарын 8-наас эхлэх гэнэ.

2020 онд болох аялан тоглолтууд: Элтон Жон, Мадонна, Монгол Хү

Лана Дел Рей

2019 он түүний хувьд уран бүтээлийн олз омог ихтэй байсан. Түүний зургаа дахь цомог "Norman Fucking Rockwell” нэртэйгээр худалдаанд гарсан юм. Лондон хотод хоёрдугаар сарын 25-нд тоглолтоо хийж шинэ жилийнхээ аялан тоглолтын салхийг хагалах аж.

2020 онд болох аялан тоглолтууд: Элтон Жон, Мадонна, Монгол Хү

Харри Стайлс

2010 онд The X Factor шоунаас төрөн гарч байсан One Direction хөвгүүдийн хамтлагаас гараагаа эхэлсэн Их Британийн соло дуучин Харри Стайлс оны төгсгөлд шинэ уран бүтээлээ гаргаж, сонсогчдод хүргээд амжсан. Тэрбээр анхны бие даасан цомгоо сурталчлах зорилгоор 2017 "Harry Styles: Live on Tour" нэртэй олон улсын аялан тоглолт хийж байсан юм. Харин энэ удаа гуравдугаар сарын 15-наас шинэ аялан тоглолтоо эхлүүлэхээр төлөвлөжээ.

2020 онд болох аялан тоглолтууд: Элтон Жон, Мадонна, Монгол Хү

Тайлор Свифт

Өнгөрсөн жилийн хамгийн амжилттай уран бүтээлчээр тодорсон дуучин Тайлор Свифт ирэх зун ихээхэн завгүй ажиллах төлөвлөгөөтэй байгаа бололтой. Түүний шинэ цомог хийгээд аялан тоглолт долоодугаар сараас эхлэх гэнэ.

2020 онд болох аялан тоглолтууд: Элтон Жон, Мадонна, Монгол Хү

Билли Эйлиш

Америк, Английг байлдан дагуулж буй арван найман настай дуучин Билли Эйлиш өнгөрсөн жил тод гялалзсан. Түүний дебют албум "When We All Fall Asleep, Where Do We Go” олон амжилтыг үзүүлсэн. Үргэлж өвөрмөц дүр төрхийг эрэлхийлэгч залуу уран бүтээлч маань долоодугаар сарын 21-нээс Английн Манчестер хотоос аялан тоглолтоо эхлэх болно.

2020 онд болох аялан тоглолтууд: Элтон Жон, Мадонна, Монгол Хү

Элтон Жон

Дэлхийн рок ертөнцийн домог Их Британийн уран бүтээлч Элтон Жоны амьдралаас сэдэвлэсэн "Rocketman" кино өнгөрсөн оны зун үзэгчдийн хүртээл болоод амжсан. Кинонд түүний амьдрал, уран бүтээлийг харуулсанд олон нийт янз бүрээр хандсан билээ. Өөрийн радио шоугаа үзэгчдэд хүргэх болсон Элтон  Жон арваннэгдүгээр сарын 2-нд Лондон хотод тоглолтоо хийх аж.

Эх сурвалж: eagle.mn