|

Дархан-Уул аймгийн ЗДТГ менежментийн тогтолцооны гэрчилгээтэй болов

Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар  нь үйл ажиллагаандаа Олон Улсын Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015/ MNS ISO 9001:2016 стандартыг 10 бүлэг 131 шаардлагын дагуу нэвтрүүлсэн тул Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт  хэмжилзүйн газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/394 дүгээр тушаалаар менежментийн тогтолцооны гэрчилгээг олгохоор шийдвэрлэсэн. 
Тус менежментийн тогтолцооны гэрчилгээг "Төрийн байгууллагад хэрэгжүүлэх чанарын удирдлагын тогтолцооны стандарт боловсруулж, батлуулах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэгсийн ахлагч, ЗГХЭГ-ын дэд дарга, У.Бямбасүрэн, ХШҮДАГ-ын дарга Э.Бат-Идэр нар Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Энхбатад гардуулж өглөө. Дархан-Уул аймгийн ЗДТГазар нь гэрчилгээг "Төрийн захиргааны байгууллагын удирдлага, зохион байгуулалт, төрийн үйлчилгээ” хамрах хүрээнд 2023 он хүртэл хугацаагаар эзэмших юм.
Эх сурвалж: sonin.mn