|

Үс халзрах, эрт бууралтах нь аюултай өвчний шинж

 

Үс халзрах, эрт бууралтах нь аюултай өвчний шинж

 

Эрчүүдийн хувьд 40 наснаасаа өмнө үс нь халзарч, бууралтах нь зүрх судасны системийн өвчний шинж гэнэ. Ийм дүгнэлтийг Европын зүрх судасны эмч нарын бүлгийнхан гаргажээ.

Тэд зүрхний титэм судасны өвчтэй 790, эрүүл 1270 эрэгтэй хяналтын бүлэгт оруулан судалж үзжээ. Зүрхний бичлэг хийж, цусны шинжилгээ авч, хуйхыг нь шалгасны үндсэн дээр зүрхний өвчтэй залуу эрчүүд эрүүл эрчүүдийн бодвол бараг 2 дахин их буюу 49%, 27%-тай халзардаг болох нь тогтоогджээ.

Эрт бууралтахын тухайд өвчтэй эрчүүдийн 50%, эрүүл эрчүүдийн 30%-д ажиглагдсан байна.

Ингэж эрт бууралтах, халзрах нь зүрхний өвчтэй хүмүүст хөгшрөх үйл явц илүү эрчимтэй явагддагтай холбоотой бололтой.

Тиймээс эрт халзрах, бууралтах шинж ажиглагдаж буй эрчүүд зүрх судасны эмчид ойр ойрхон үзүүлж, эрүүл амьдралын хэв маягийг баримтлах ёстой гэж эмч нар зөвлөж байна.


* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу