|

ШИНЭ нам 750 тэрбум төгрөгийг нийт ахмадад тэгш хүртээх нь зүйтэй гэв

УИХ дахь ШИНЭ намын зөвлөлөөс өнөөдөр тэтгэврийн зээлийг тэглэх ҮАБЗ- шийдвэртэй холбогдуулан байр сууриа илэрхийллээ. Тэд 763 тэрбум төгрөгийг зөвхөн зээлтэй ахмадуудад биш нийт ахмадууддаа тэгш хувааж өгье гэж тод дуугарав. Тэрээр сонгуульд нэр дэвшихийг горилж буй хүн бүр сонгогчдод хайр зарлаж байгаа энэ цаг үед ийм мэдэгдэл хийх нь улс төрийн хувьд хэдий эрсдэлтэй ч гэлээ тэд төр нь иргэдээ ялгаварлахгүй байх, шударга ёс, тэгш эрхийг дээдэлж, үндэсний эв нэгдлийг хангах үүрэг Үндсэн хуулиар хүлээснийг нь хатуухан санууллаа.

Олон хүн, ялангуяа зээлдэгчид болон тэдний гэр бүлийнхэн энэ саналыг эсэргүүцэх нь мэдээж. Сайн бодоод үзвэл зээлээ тэглүүлж байгаа ахмадуудын зээлийн дүн харилцан адилгүй, өндөр тэтгэвэртэй болохоороо арай ахиу зээл авсан нь цөөхөн, харин бага тэтгэвэртэй болохооор бага зээл авсан нь дийлэнх байгаа юм. ШИНЭ намын дэвшүүлсэн саналын дагуу нийт ахмадад тэгш хуваана гэх юм бол нэг ахмадад ойролцоогоор 2.5 сая төгрөг оногдохоор байна. Харин зээлтэй ахмадуудын дунд үүнээс бага дүнтэй хүн нэлээд хувь эзэлж байгаа юм. 

У.МАНДАХ

* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу