|

Байгаль хамгаалагчид 270 загас нууранд буцаан тавив

Хар ус нуур орчмын УТХГ-ын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч нар Хар нуур, Хар-Ус нуурт хяналт шалгалт хийжээ. Уг шалгалтаар загас агнахаар хууль бусаар тавьсан 30 ширхэг эзэн холбогдогчгүй тор хураан авч 270 орчим загас нууранд буцааж тавьсан байна. Нуурын мөсний зузаан 55 см, цаг агаар өдөртөө 25-28 хэм хүйтэн шөнөдөө 30 хэмийн хүйтэн байгаа ажээ.

Ж.Болор