|

80 метрийн гүнтэй ухаалаг худгийг ашиглалтад оруулав

Нийгэмд эерэг өөрчлөлтийг түгээх, нийгэмд сайн сайхан зүйлийг хийх зорилготой JCI Дархан салбар байгууллагын санаачилгаар иргэдийн ундны эх үүсвэрийг шийдэж өглөө.

Тодруулбал JCI Japan байгууллагын санхүүжилтээр "SMILE by WATER" төсөл Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багт хэрэгжиж ухаалаг худаг ашиглалтад орлоо. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор суурилагдсан тус худаг нь  80 метр гүнээс ус татдаг бөгөөд гаднаа гэрэлтүүлэг, камерыг шийдэж өгчээ.

Энэхүү төсөл нь цаашид Дархан сумын 15, малчин багт хэрэгжих юм байна. Тус худаг ашиглалтад орсноор гэр хорооллын иргэд ундны цэвэр усаа найдвартайгаар, цаг хугацаа алдалгүй гэрийнхээ хажуунаас авах боломжтой болжээ. 

Л.Отгонбаатар