|

Австралийн арми имжид агаараас тэжээл цацлаа

Орон нутгийн цагаар 1-р сарын 14-нд Австралийн арми имжид агаараас хуурай өвс хаяж өгч, ойн түймрээс амьд үлдсэн зэрлэг амьтдад тусалж байна.

Сүүлийн үед Австралид уулын түймэр гаарч, 1 тэрбум амьтан галын аюулд өртөн, хэдэн арван мянган залхуудай үхэж, азаар амьд үлдсэн амьтдад ч өлбөрч ундаасах аюул нүүрлээд байна. Шинэ Өмнөд Уэльсийн захиргаа имж амьдардаг нутагт хуурай өвс, төмс, улаан лууван зэргийг нисдэг тэрэгнээс цацжээ.