|

Дуунаас хурдан тийрэлтэт нисэх онгоц 2024 онд нисэж эхэлнэ

АНУ-ын Невада муж улсад төвтэй тийрэлтэт нисэх онгоц үйлдвэрлэгч "Aerion” компани 2024 он гэхэд дуунаас хурдан "AS2” тийрэлтэт онгоцны нислэгийг эхлүүлэхээр төлөвлөж байна гэж тус компанийн гүйцэтгэх захирал Том Вице пүрэв гарагт мэдэгджээ.

Тус компанийн мэдээлснээр, шинээр хөгжүүлж буй дуунаас хурдан "AS2” онгоц нь одоогийн арилжааны нисэх онгоцноос хоёр дахин хурдан байх аж. Уг онгоцыг бүтээхэд нийт 4 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд одоогийн байдлаар зөвхөн онгоцны хөдөлгүүрийг бүтээхэд 1 тэрбум ам.доллар зарцуулсан байна.

Компани тийрэлтэт нисэх онгоцны худалдааг аль хэдийн эхлүүлсэн ба 2.5 тэрбум ам.долларын захиалга хүлээж авжээ. Энэ оны эцэс гэхэд энэ тоо 3.5 тэрбум ам.долларт хүрч өсөх төлөвтэй байна гэж Том Вице мэдэгджээ.

Т.Есүхэйтөмөр

* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу