|

Коронавирусний улмаас 106 хүн нас баржээ

БНХАУ-д шинэ коронавирусний улмаас нас барсан хүний тоо 106 болж нэмэгдсэн бол энэ өвчнөөр халдварласан 1300 орчим тохиолдол бүртгэгджээ. Шинэ төрлийн уушгины хатгалгаа өвчнөөр халдварласан хүний тоо мягмар гарагийн өглөө 2889-д хүрч, энэ өвчний улмаас 82 хүн нас барсан тухай Хятадын бүс нутгийн албан ёсны мэдээллийг иш татан "Ванъи" мэдээллийн цахим хуудас өмнө нь мэдээлсэн байна. Халдварласан тохиолдлын тоогоор Хубэй муж нэгдүгээрт бичигдсэн хэвээр байна. Энэ мужид хамгийн их буюу 1423 тохиолдол бүртгэгдээд байна. Цаашлаад Гуандунд 151, Жэзянд 128, Хэнаньд 128 тохиолдол тус бүртгэгдсэн байна.
 
Э.Аянзаяа
* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу