|

Агаарын бохирдлыг бууруулах мөнгөөр "шинэ жилдсэн" хүнийг Элчин сайдаар явуулах юм уу

Монголын төр хэдхэн хүнд өртэй юм шиг л албан тушаалд ээлжлэн томилдог. Түүний нэг нь Ц.Цэнгэл. Цагтаа УИХ-ын гишүүн байсан. Мөн Дэд бүтцийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Зам тээвэр, аялал жуулчлалын сайдаар ч ажиллаж байсан удаатай. Дээрээс нь БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж байгаад одоо Элчин сайдаар явах гэж байна. Монгол Улсын манлай уяач гэдгээрээ л алдаршсан энэ хүнээс өөр Болгарт суучих Элчин олдохгүй байна гэхээр л... 

Сайхан түүний Англий хэлний мэдлэг монголчуудын бөгсийг улайлгаж, ичих нүүрээ хийх газаргүй болгосон. Гэтэл Гадаад харилцааны сайд нь түүний хэлний мэдлэг хамаагүй. Орос хэлтэй байхад л болно гэсэн. За тэр хүний хэлний мэдлэг ч яахав. АТГ-аас түүнийг агаарын бохирдолтой тэмцэх хөрөнгийг зүй бусаар зарцуулсан хэргээр шалгаж байгааг яах болж байна. Бүр нарийн хэлбэл, агаарын бохирдлын эсрэг зарцуулах мөнгөөр шинэ жил тэмдэглэж, дураараа дургисан талаарх мэдээлэл гарч ирсэн. Улаанбаатар хотын агаарын бохирдол, утаа униар ямар хэмжээнд байгаа билээ дээ. Тийм байтал нэг ч болов төгрөгийг агаарын бохирдлын эсрэг зарцуулах байтал шинэ жил тэмдэглэж ч байх гэж. 

2008-2016 оны хооронд агаарын бохирдлын эсрэг тэмцэх ажилд манай улс 800 тэрбум зарцуулсан гэж байгаа. Энэ хооронд агаарын бохирдолтой тэмцэх ажлын үр дүнд аудит оруулахад ийм дүн гарсан. Тэгвэл 2014-2018 оны хооронд дөрөвхөн жил 147 тэрбумыг "цацсан". Гэвч үр дүн гараагүй. Бүр нарийн тоо баримт дурьдахад, Засгийн газар 2010 онд "Цэвэр агаар" санг байгуулж, 2015 он хүртэл агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнд 90 гаруй тэрбум төгрөгийг зарцуулсан. Гэвч төд удалгүй "Цэвэр агаар" санг татан буулгаж байлаа. 

Энэ сан ажиллаж байхдаа хэвлэл мэдээлэлд 197 сая, агаар.мн сайт нээхэд 327 сая, сурталчилгааны зориулалтаар 2.4 тэрбум төгрөгийг сайтуудад шилжүүлж байсан. Мөн Цэвэр агаар сангийн дотоод зардалд 2011-2015 оны хооронд 932 сая төгрөгийг зарцуулсан гэх баримтууд байгааг ч хэвлэлүүдийн шарласан хуудас, сайтуудын архиваас харж болно.  

2019 онд утааны эсрэг 2 их наяд, 675 тэрбумыг төсөвлөсөн талаар 2019 оны хоёрдугаар сард Сүхбаатар дүүргийн иргэн Б.Батсайхан мэдээлж байлаа. Өнгөрсөн жилийн хавраас нийслэлд түүхий нүүрс хориглож, энэ өвөл утаа тодорхой хэмжээнд буурлаа. Гэвч агаарын бохирдолтой тэмцэхээр төсөвлөсөн мөнгөнөөс зарим нэг дарга "зохиж", шинэ жил тэмдэглэсэн гэсэн мэдээлэл гараад эхэллээ.  

"Сөүл” ХХК руу 21 сая төгрөг шилжүүлсэн. Агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагаанд зарцуулах хөрөнгөөс 9.6 сая төгрөгийг "Монгол Кувейтийн сан” төрийн бус байгууллагын дансаар дамжуулан авсан. Бас Уул уурхайн улмаас эвдрэлд орсон газрын хохирол тооцох, нөхөн сэргээх тухай хуулийн төсөл боловсруулах, судалгаа хийнэ гэж тушаал гарган, мөн л агаарын бохирдлыг бууруулахаар төсөвлөгдсөн хөрөнгөөс 9.9 сая төгрөгийг "Монгол Кувейтийн сан” төрийн бус байгууллага руу шилжүүлжээ.

Дээрх мөнгийг тэдгээр байгууллагуудаас гаргуулан авч, яамныхаа 2016 оны шинэ жилийн арга хэмжээнд зарцуулсан гэдэг мэдээлэл гараад байна.  Нийтдээ 40 гаруй сая төгрөгийг агаарын бохирдлыг бууруулахаас өөрөө буюу нэг үдшийн архи дарс, хоол унданд явчихсан гэсэн үг болж таарах гээд байна. Ийм л хүн Элчин сайдаар явах нь. 

Эх сурвалж: zaluucom.mn

* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу