|

Үйлчилгээний байгууллагуудын цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01-а/26 дугаар захирамжаар олон нийтийг хамарсан үйл ажиллагаа болон үйлчилгээний зарим газрын цагийн хуваарьт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ. 

Тодруулбал Томуу, томуу төст өвчний тархалт болон шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт олон нийтийг хамарсан хурал, цуглаан, сургалт, спортын тэмцээн, уралдаан, аялал зугаалга, урлаг соёл, кинотеатр, жолооны курс, сүмийн цуглаан, цахим /PC/ болон бага насны хүүхдийн төрөл бүрийн тоглоомын газрын үйл ажиллагааг түр зогсоохоор болов.

Мөн шөнийн 00:00 цаг хүртэл ажилладаг ресторан, баар, кафе, караоке, биллъярд, саун, бүжгийн клубийн ажиллах цагийн хуваарийг 22:30 цаг хүртэл ажиллуулахаар тогтлоо.

Л.Отгонбаатар

* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу