|

Компьютер, техник хэрэгсэл бэлэглэв

"Мэдээлэл, холбоо, технологийн дэвшилтэт шийдлүүдийг бүх түвшний байгууллагад хүргэн өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэгч, салбарынхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулагч байна" гэсэн эрхэм зорилготой ажилладаг "Ай Ти Зон" компаниас аймгийн Эмэгтэйчүүдийн холбоонд суурин болон зөөврийн комьпютер, хар болон өнгөт лазер принтер, зургийн аппарат бусад дагалдах хэрэгслийг бэлэглэлээ.

"Ай Ти Зон" компанийн ТУЗ-ийн дарга Н.Баттулга нь Дархан хотын унаган хүүхэд аж. Тэрээр аймгийн Эмэгтэйчүүдийн холбооноос зохион байгуулсан TEDxDarkhan–ы илтгэгч юм. Тус үйл ажиллагааны үеэр аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүдтэй санал солилцож, төрөлх хотынхоо эмэгтэйчүүдийн байгууллагыг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна. Тиймээс дээрх албан ажлын хэрэгцээнд ашиглах багц техник хэрэгслээр ийнхүү дэмжин бэлэглэсэн аж. Мөн Дарханыхаа эмэгтэйчүүдийн боловсролыг дэмжсэн сургалтын хөтөлбөрүүд болон хөрөнгө оруулалтын чиглэлээр өргөн хүрээнд хамтарч ажиллахад нээлттэй гэв.

Л.Отгонбаатар
* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу