|

Дархан-Уул аймагт коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрчээ

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар өнөөдөр /2020.02.05/ мэдээлэл хийлээ.

Эрүүл мэндийн яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Монгол Улс шинэ коронавирусийн халдварын эрсдэл өндөр орны тоонд багтсан. БНХАУ-аас болон бусад орноос эх орондоо ирж буй монгол иргэдийн тоо эрс нэмэгдэж байна. Шинэ коронавирусийн халдвар гарсан орнуудад зорчихгүй байхыг бид зөвлөж байгаа ч өвчлөл гарсан оронд зорчоод ирсэн Дархан-Уул аймгийн иргэнд халуурах шинж тэмдэг илэрсэн. Тухайн иргэн өөрийгөө тусгаарлаж, эрүүл мэндийн байгууллагад хандсан нь сайн талтай. Тухайн иргэнд тандалт, шинжилгээ хийж байна. Иргэд өвчлөл гарсан улс оронд зорчихгүй байх зөвлөмжийг дагах хэрэгтэй байна. Зорчоод ирсэн тохиолдол томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрвэл амны хаалт зүүгээд, эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй байна” гэв.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн О.Ариунтуяа "Хоёрдугаар сарын 5-ны өдрийн 10:00 цагийн байдлаар 24 мянга 483 хүн халдвар авсан нь тогтоогдож, 426 хүн нас барсан. Нийт  тохиолдлын 99 хувь нь БНХАУ-д бүртгэгдэж байна. БНХАУ-аас гадна 23 улсад 159 тохиолдол бүртгэгдсэн. Сүүлийн 24 цагийн байдлаар БНСУ, Малайз, Вьетнам, Герман зэрэг дөрвөн оронд зургаан тохиолдол шинээр нэмэгдсэн. Шинэ коронавирусийн халдвар авсан нь батлагдсан 7711 тохиолдолд шинжилгээ хийхэд өвчлөл эрэгтэйчүүд давамгайлж байна. Нийт тохиолдлын 89 хувийг 30-79 настай хүмүүс эзэлж байгаа бөгөөд нэг сартай хүүхдээс 97 нас хүртэлх бүх хүмүүмийг хамарсан. БНХАУ-аас бусад улс оронд бүртгэгдсэн тохиолдлууд нь бүгд Хубэй мужид зорчсон байгаа учир халдварын голомт болон халдвар гарсан газруудад зорчихгүй байх, зорчсон бол 14 хоног тусгаарлахыг хүсэж байна” гэсэн юм.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд "2020 оны нэгдүгээр сарын 7-ноос өндөржүүлсэн байдалд шилжин ажиллаж байна. Аж ахуйн нэгжүүдэд эрүүл ахуй, халдвар хамгааллын чиглэлийн зөвлөгөө, албан даалгавар өгч ажиллаж байна. Мөн тодорхой давтамжтай хяналт, шалгалтыг явуулсаар байна. Хичээл, сургалтын үйл ажиллагааг түр зогсоосон энэ хугацаанд хоёр сургалтын төв үйл ажиллагаа явуулж байсан зөрчил илэрснийг илрүүлж, хариуцлага алдсан нэг аж ахуйн нэгжид торгууль ногдуулсан. Мөн хүнсний аюулгүй байдлыг хангахад анхааран ажиллаж байна. Энэ хүрээнд эрүүл ахуй, стандартын шаардлага хангаагүй 15 нэр төрлийн 1166 ширхэг бүтээгдэхүүнийг худалдаанаас татан авч, устгасан" гэв. 

* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу