|

Б.Батцэнгэл: Коронавирусний халдвартай гэдэг нь одоогоор тогтоогдоогүй

Өнөөдөр өгсөн ЭМЯ-ны цаг үеийн мэдээгээр Дархан-Уул аймгаас коронавирусний халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн гэсэн мэдээлэл өгснийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр ташаа мэдээлж байна. Коронавирусний халдвар гэдэг нь одоогоор тогтоогдоогүй аж.

Энэ талаар аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэлээс тодруулахад: Олон хоног гадаадад байж байгаад ирсэн нэг иргэн өөрөө эмнэлэгт хандсан. Бага зэрэг ханиалгаж байгаа, цээж хөндүүрлээд байна гэж мэдэгджээ. Энэ дагуу эрүүл мэндийн салбарынхан шуурхай арга хэмжээ авч хийх ёстой шинжилгээг авч Улаанбаатар хот руу явуулжээ. Халуураагүй зөвхөн ханиалгасан цээж нь хөндүүрлэсэн байна.  Уг иргэн 30 настай эмэгтэй бөгөөд халуун нь 36.5 хэмтэй байгаа аж. Тайвань улсад амрах, аяллын чиглэлээр 21 хоног явсан аж. Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирж улмаар Дархан-Уул аймагт ирсэн. Тус иргэн нь Улаанбаатар хотын харьяат Дархан-Уул аймагт амьдардаг аж. Засгийн газрын тогтоолын дагуу коронавирусний халдвар илэрсэн улс, орноос ирсэн иргэнийг вирусний далд үе дуустал тусгаарлах ёстой. Үүний дагуу тусгаарласан байгаа гэж аймгийн ЭМГ-аас мэдэгдлээ.

Л.Отгонбаатар