|

“Дархан-Уул аймагт тусгаарласан хоёр иргэний шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарчээ

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлыг мэдээлж байна.

Дархан-Уул аймагт тусгаарлагдсан болон БНСУ-аас ирсэн хоёр иргэний шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарч шинэ коронавирусийн халдваргүй болох нь тогтоогдсоныг ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл хэвлэлийн хурлын эхэнд хэллээ.

Зам, тээвэр, хөгжлийн яамнаас нэгдүгээр сарын 3, хоёрдугаар сарын 20, гуравдугаар сарын нислэгүүдийг цуцлаад байна. Бээжин-УБ-Москва чиглэлийн галт тэргийг ОХУ-ын хүсэлтээр өнөөдрөөс эхлэн цуцалжээ.

"Манай улсад хоёрдугаар сарын 8-нд хувийн хамгаалах хэрэгслийн эхний ээлж ирнэ"

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа "Өглөө 08:00 цагийн байдлаар шинэ коронавирусийн халдварын тоо өмнөх өдрөөсөө 3,857 тохиолдлоор нэмэгдсэн. 

Бельгид анхны тохиолдол бүртгэгдээд байна. Анх Хятадаас гадна Тайландад анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш одоогийн байдлаар 24 улсад бүртгэгдсэн ч хилийн хяналтыг сайжруулснаар халдварыг гартаа авч дэлхийн хэмжээний дэгдэлт болохоос сэргийлж чадсан.

ДЭМБ-аас эмч, эмнэлгийн ажилтнуудын аюулгүй байдлыг хангах хувийн хамгаалах хэрэгслийн нөөцийг бүрдүүлэн ажиллаж байгаа. Манай улсад хоёрдугаар сарын 8-нд хувийн хамгаалах хэрэгслийн эхний ээлж ирнэ." гэв.