|

Дарханд нэг айлын гурван хүүхэд халуун усанд түлэгдэж нас баржээ

Дархан-Уул аймгийн Дархан суманд 1-5 насны гурван эмэгтэй хүүхэд цахилгааны улмаас амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. 

Тодруулбал, Орхон аймгаас Дарханд түр оршин суухдаа иргэн Г-ын эзэмшлийн 4 өрөө байрны 1 өрөөг түрээслэн амьдарч байсан иргэн Ч-ийн гурван хүүхэд халуун шалзарч энджээ. 

Дуудлага өчигдөр 17:19 цагт шуурхай удирдлагын төвд очжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч, 1 автомашинтай 6 км замыг туулан 17:30 цагт очсон байна. Аврагчид очиход халуун ус шалнаас 2.5 см гоожсон байдалтай, хальсан усан дотор уртасгагч залгуур цахилгааны эх үүсвэрт залгаатай байжээ.

Талийгаач хүүхдийн ээж нь Дархан-Уул аймгийн тавдугаар цэцэрлэгт үйлчлэгчээр ажилладаг эмэгтэй байсан ба ажилдаа явсан хойгуур нь паар нь дэлбэрч хүүхдүүд нь шалзарч нас барсан байна. Улмаар Дархан-Уул аймгийн Тавдугаар сургуулийн эрхлэгч Дэлгэрсайхан гэгч эмэгтэй ажлын бус цагаар ажилчдаа цуглуулснаас болж, тухай ээж гурван хүүхдээ орхиж явсан гэдгийг тус аймгийн багш нар хэллээ. 

У.МАНДАХ, FACT.MN



* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу