|

Дэлхийн хамгийн царайлаг залуугаар Роберт Паттинсон тодорчээ

Дэлхийн хамгийн царайлаг бүсгүйгээр Америкийн загвар өмсөгч Белла Хадид өнгөрсөн онд тодорсон бол хамгийн царайлаг залуугаар Английн жүжигчин Роберт Паттинсон нэрлэгдсэн байна.

Их Британийн "Daily Mail” сонинд мэдээлснээр, Английн гоо сайхны мэс засалч, доктор Жулиан Де Сильвагийн гаргасан Гоо үзэсгэлэнгийн алтан харьцааны "шинжлэх ухаан”-д тулгуурлан Р.Паттинсоныг ийнхүү тодруулсан ажээ.

Энэхүү харьцааг Европын сэргэн мандалтын үеийн уран бүтээлчид, уран барималчдын нэртэй бүтээлүүддээ дүрсэлсэн хүний бие махбодын төгс хэмжүүрүүдэд үндэслэн гаргасан байна.


"Зарим хүнийг яагаад бусдаас илүү үзэсгэлэнтэй хэмээн үздэгийг тайлбарлах математикийн томьёо”-ны талаар Небраска муж улсын их сургуулийн профессор Кендра Шмид 2009 онд Опра Уинфригийн ярилцлагын шоунд оролцох үеэрээ ярьжээ. Уг харьцааг гаргахын тулд нүүрний хэмжүүрүүдийг авж үзэн тооцоолдог байна. К.Шмидийн хэлснээр, төгс царайтай хүний чих болон хамрын хэмжээ ижил, нүдний хэмжээ болон нүд хоорондын зайн хэмжээ тус тус адилхан байх ёстой ажээ.

Р.Паттинсоны Гоо үзэсгэлэнгийн алтан харьцаа 92.15 хувь байжээ. Өдгөө 33 настай түүний нүд, хөмсөг, хамар, уруул, эрүү, нүүрний хэлбэр гоо үзэсгэлэнгийн төгс харьцаанд бусад жүжигчнийхээс илүү дөхсөн байна.


Английн жүжигчний араас Хенри Кавилл, Брэдли Купер, Брэд Питт, Жорж Клуни нар жагсжээ. Уг жагсаалтыг эхний 10 байрт:

  1. Роберт Паттинсон (92,15%)
  2. Хенри Кавилл (91,64%)
  3. Брэдли Купер (91,08%)
  4. Брэд Питт (90,15%)
  5. Жоржж Клуни (89,91%)
  6. Хью Декман (89,64%)
  7. Дэвид Бекхэм (88,96%)
  8. Идрис Эльба (88,01%)
  9. Канье Уэст (87,94%)
  10. Райан Гослинг (87,48%) нар бичигджээ. 
Э.Хулан