|

1000 ширхэг амны хаалт үйлдвэрлэж аймгийн ЗДТГ-т хүлээлгэн өглөө

Цаг үеийн байдал, аймгийн Засаг даргын уриалгыг дэмжиж "Шүтэн-Уул” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд 1000 ширхэг даавуун амны хаалтыг өөрсдөө үйлдвэрлэж өнөөдөр аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэрт өгөв.

Амны хаалтыг эмнэлгийн албан хаагчдын хувцасны материалыг ашиглан хийж байгаа бөгөөд захиалгат ажлынхаа дундуур амны хаалтыг оёж нийлүүлж байгаа тухай "Шүтэн-Уул" ХХК-ийн захирал Н.Оюунцэцэг ярилаа. Тус үйлдвэрийнхэн дахин 1000 ширхэг амны хаалт нэмж оёж байгаа аж. Дээрх даавуун амны хаалтыг зорилтот бүлгийн иргэддээ тараахаар төлөвлөжээ. Манай оронд иргэдийн дунд вирусийн эсрэг урьдчилан сэргийлэх туслах хэрэгслүүдийн /амны хаалт, бактерийн эсрэг саван, гар ариутгагч/ үнэ нэмэгдэх, хиймэл эрэлтээс болж нөөцөд хомсдол үүсэх зэрэг асуудал тулгарч байгаа.Тиймээс бусад ижил үйлдвэрлэл эрхлэгч ААНБ-уудаа уриалан нийгмийн хариуцлагын хүрээнд амны хаалт үйлдвэрлэж шаардлагатай газруудад өгөхийг "Шүтэн-Уул" ХХК-иас уриаллаа.

Л.Отгонбаатар