|

Албан ёсны данс нээлээ

Золгүй байдлаар амь насаа алдсан гурван хүүхдийн ар гэрт туслах аян цахим орчинд өрнөж байгааг эмх цэгцэнд оруулах, хандивын аяныг үр дүнтэй болгох үүднээс Дархан сумын иргэн Б.Золзаяа аймгийн ЗДТГ-т хүсэлт гаргаснаар албан ёсны данс нээсэн байна.
Цахим болон мэдээллийн сайтуудад гарч буй хандивын данс нэмэгдэж хяналтгүй байх магадлалтай, нөгөөтэйгүүр залилангийн гэмт хэрэг гарч болзошгүй тул залуу эхчүүдд нэгдсэн аж. Олон дансанд хандив нэрийдлээр мөнгө хураах бус төвлөрсөн нэг данстай байх үүднээс өнөөдөр ХААН банкинд данс нээлгэсэн талаар хэвлэлийн хурал хийлээ.

Төр, төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн хандивын аян нь нэг сарын хугацаатайгаар хадгаламжийн данс нээлгэсэн, зарлага хийх боломжгүй зөвхөн орлого төвлөрүүлэх ажээ. Ингэснээр сайн үйлсийн аяны хугацаанд ямар нэгэн зарлага гарахгүй гэдгийг албан ёсоор тайлбарласан.

Хандивын дансанд төвлөрсөн мөнгийг үр ашигтай буюу зорилготой зүйлд зарцуулах ёстой гэдэг үндэслэлээр байр авах шийдэлд хүрсэн гэдгээ зохион байгуулагчид мэдэгдсэн. Тиймээс иргэдийг энэхүү сайн үйлсийн аянд хамрагдахыг уриалсан.

Тус сайн санааны аяны ажлын хэсгийн ахлагчаар Дархан сумын иргэн Б.Золзаяа ажиллаж байгаа бол гишүүдэд Дархан сумын иргэн А.Нарангарав иргэний нийгмийн байгууллагын төлөөллөөр "Залуу ээжүүд манлайлал” клубийн удирдах зөвлөлийн гишүүн Б.Ууганцэцэг, төрийн байгууллагын төлөөллөөр аймгийн ЗДТГ-ын ажилтан У.Болорчимэг нар байгаа аж.

Мөн өнөөдөр аймгийн Онцгой комиссын хурлаас гарсан шийдвэрийн дагуу Засаг даргын нөөц сангаас ар гэрт нь 3.000.000 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна.

Албан ёсоор байгуулсан энэхүү ажлын хэсэгтэй 9921-4151, 9922-2507, 9996-7774, 9944-6322 утсаар холбогдон мэдээлэл авах боломжтой юм. ХАНДИВЫН ДАНС: ХААН БАНК 5046571124 Б.Золзаяа.

Л.Отгонбаатар

* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу