|

Гэцогдаржайлийн хийдийн лам нар хүүхдүүдийн хойтын буянд зориулж ном хурлаа

Энэ сарын 5-ны өдөр харамсалтайгаар амь насаа алдсан гурван охины хойтын буянд зориулж Хараагийн Дарь-Эх ламын Гэцогдаржайлийн хийдийн Хамба лам тэргүүтэй лам нар Найдан чого хурлаа. "16 батад агч буюу Найдан чого" номыг уншуулснаар айл гэрт буян хишиг тогтож, өнөр өтгөн, амгалан жаргалантай болох хийгээд ашид хойшдоо төрөл тутамдаа Бурхны шашин лугаа хагацал үгүй хамт төрөх зэрэг тус, эрдэм цаглашгүй байдаг аж. Тус номыг сардаа нэг удаа буюу шинийн 15-ны өдөр хурдаг байна.

Энэхүү буяны ном хурах санаачилгыг Дархан сумын иргэн Б.Пүрэвбат гаргасан бөгөөд 3 охины хойтын буянд зориулж сайн төрлийг олоход зориулж ном хурах чиглэлээр хандивын аяныг өрнүүлсэн ажээ. Б.Пүрэвбатын санаачлан эхлүүлсэн аянд Дарханчууд төдийгүй Хөвсгөл, Улаанбаатар, Орхон, Сэлэнгэ аймгийн иргэд хандив өргөсөн байна. Талийгаач хүүхдүүдийн аавын талын хүмүүстэй холбогдож буяны ном хурах талаар зөвшөөрөл авсан байна. Энэхүү сайн үйлийг Хараагийн Дарь-Эх ламын Гэцогдаржайлийн хийдийн лам нар эерэгээр хүлээн авч бүтэн өдрийн буяны ном хурлаа. Хандивын дансанд нийт нэг сая гаруй төгрөг төвлөрсөн бөгөөд Шинийн 15-нд хурах номыг даахын зэрэгцээ аав, ээж, ах дүү төрөл саданд нь зориулсан хоёр өдрийн буяны номыг өнгөрсөн өдрүүдэд уншуулсан аж. Тодруулбал энэ сарын 7-ны өдөр хурсан Манж Цавыг даасан бол 8-ны өдөр Мянган ногоон Дэрь-Эх, Мянган цагаан Дэрь-Эх, Мянган Цэнд, Сундуй, Жадамба, Дүншиг, Мянган цагаан Шүхэрт зэрэг ном уншуулжээ.

Энэ өдөр талийгаач хүүхдүүдийн аавын талынхан ирж буяны номыг даган баяссан төдийгүй Найдан чого До Дудва  хурсаны дараа хийдийн зүгээс хандивын аяныг санаачлагч болон ар гэрийнхний хамт Дөнчүүр Маань хөгжөөж, дахин төрөхийг бэлгэдэн Ногоон, Цагаан Дарь-Эхийг уншлаа.

Ташрамд буян ном хурахад чиглэсэн хандивын аяныг өрнүүлсэн Б.Пүрэвбат нь МҮОНТ-ийн бүтээл "Тусгай салаа” ОАУСК-ны  дэд ахлагч М.Тулгын дүрийг бүтээж байсан юм.

 
Л.Отгонбаатар
* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу