|

Дархан-Уул аймгийн 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийг ЧӨЛӨӨЛЖЭЭ


Дархан-Уул аймгийн 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийг ажлаас нь чөлөөлжээ.

Тодруулбал, тус аймгийн Засаг даргын шийдвэрээр 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д-г өнгөрсөн долоо хоногт ажлаас нь чөлөөлсөн гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Энэ сарын 5-нд Дархан-Уул аймгийн Дархан суманд бага насны гурван хүүхэд хэрэглээний халуун усанд түлэгдэж нас барсан харамсалтай хэрэг гарсан.