|

Төрийн ордон: 62 хувьтай байсан Ерөнхийлөгчийн рейтингийг 8 хувьтай болгож өгөөд З.Энхболд явлаа

 

Төрийн ордон: 62 хувьтай байсан Ерөнхийлөгчийн рейтингийг 8 хувьтай болгож өгөөд З.Энхболд явлаа

 

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өчигдөр үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байгаагаа мэдэгдлээ.  Тамгаа хүлээлгэн өгсөн З.Энхболд одоо АН-аа бараадах бөгөөд УИХ-ын сонгуулийн ажил руу эргэлт буцалтгүй орох бололтой.

Ажлаа хүлээлгэн өгөхдөө тэр зүгээр ч нэг мэдэгдэл хийсэнгүй. Нэгэн цагт АН дотор нэг фракц болж, бүх асуудлыг нэг амьсгалаар шийддэг байсан Ч.Сайханбилэг нарын улстөрчид рүү зүү шидлээ. Тэрбээр: Ч.Сайханбилэг иргэншил хүсээд гадаадын хуулийн компанид хандсан. Мөн манай энд байгаа Элчин сайдын яаманд хандсан. Ч.Сайханбилэг ирээд шалгуулаад үнэн зөвөө олчих хэрэгтэй гэсэн зүү шиг хурц мэдэгдлийг хийсэн байгаа.

Ч.Сайханбилэг зүгээр суусангүй. Өнөөдөр өөрийн цахим хуудастаа "Нэг масктай нөхөр Ордны тайганаас Намын тайган болж буухдаа санаагаар унасан уу, сайхан халхавч хийхээр шийдсэн үү, бэлдсэн асуултаар овоо гүтгэв” хэмээгээд иргэншлээ өөрчилж, эх орноо хэзээ ч худалдахгүй гэсэн мөрүүдийг тэмдэглэн үлдээжээ.

Харамсалтай нь З.Энхболд ЕТГ-ын хаалгыг хаахдаа Ерөнхийлөгч Х.Баттулгын 62 хувьтай байсан рейтингийг 8 хувь руу унагаж өгөөд явж байна. Энэ нь Х.Баттулга, түүний улстөрчийн нэр хүндэд томоохон эрсдэл бий болгосон гэсэн үг юм. З.Энхболдыг Төрийн ордноос явсанд олон хүн талархаж байгаа ч хамгийн их айж байгаа хүмүүс нь АН-ын болж хувирчээ. З.Энхболдын сургаар энэ намынханд одоо үйлээ үзэж, үсээ зулгаах нь гэсэн түгшүүрийн дохиотой өдрүүдийг угтаж эхлээд байна.