|

Улaaнбaaтap Дapxaн чиглэлийн зaмыг мyyлaxыг xopиглoнo

3ам тээврийн хөгжлийн яамнаас Улaaнбaaтар Дархан чиглэлийн замын асуудлаар сөрөг мэдээлэл гаргахгүй байхыг шаарджээ. Өнгөрсөн oны зун намрын тypш зам хааж зассан нэртэйгээр олон нийтийн бyxимдуулсан yг замын ажил ирэх сараас эхлэх тoвтой байгаа.

Гэсэн ч энэ хугацаа дахин хойшилж, өнгөрсөн жилийн түүх давтагдаж магадгүй байдал үүслээ.

Сануулахад, Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 километр авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй.

Гүйцэтгэгчийг АХБ-ны Худалдан авах ажиллагааны журмын дагуу 5 багц хэсэгт хувааж, тус банкны зөвлөхүүдийн хяналтан дор сонгон шалгаруулалтыг явуулж, АХБ-ны зөвшөөрлийг үндэслэн гэрээ байгуулсан байдаг.

Гэвч зун намаржин зам хаасны эцэст зам барилгын ажлын 30 гаруй хувийг хийж гүйцэтгэсэн гэж байгаа.

Харин энэ жил уг замын ажлын сонгуулиас өмнө дуусгах төлөвлөгөөг Зам тээврийн хөгжлийн яамнаас гаргаад байсан.

Гэвч БНХАУ-д гарсан коронавирусын дэгдэлт, тархалтын улмаас товлосон хугацаандаа гадаад ажиллах хүчийг оруулж ирэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна.

Одоогоор эрсдэлтэй байгааг харгалзан дотоодын аж ахуйн нэгжүүдийн нөөц, хүчээр гүйцэтгүүлэх боломжийг судалж эхэлсэн гэж байгаа.

Ирэх сард эхлэхээр товлосон замын ажлыг хийх компани одоогоор тодорхойгүй байгаа гэсэн үг юм.

Хуучин замыг хуулснаас үүдэн Дархан Улаанбаатар чиглэлд зорчих нь эрсдэл өндөртэй асуудал болоод байна.

Гэтэл салбар яамнаас там болгосон замаа муулахгүй байхыг шаардаж байна. Алдаа гаргасан бол үүрэг хариуцлагаа хүлээх нь зайлшгүй.

Эхнээсээ тооцоо судалгаатай, хариуцлагатай хандаагүй нь 1OO хувь хариуцсан яамны буруу гэдгийг давтан сануулах нь илүүц биз ээ.

          Эх сурвалж:  
 
www.barimt.com